x

Саяны жагсаалд приустэй хүн болгон дуртай байв

Иргэд эвлэлдэн нэгдэж, Сүхбаатарын талбайд жагслаа. Өнөөдөр жагсаалын долоо дахь өдөр. Дахиад цаашаа хэд хоног үргэлжилнэ гэсэн. Жагсагчид эхнээсээ өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсээр байгаа. Энэ бол жагсаал зогсохын дохио л доо. Өлсгөлөн бол мухардалд орохоороо хийдэг эд. Хэн ч өлсөөд үхэж байхыг энэ гучин жил харсангүй. Жагсагчдын гол зорилго бол Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тарааж дахин сонгууль явуулах гэж өнгөн дээрээ хэлж байгаа. Тэгвэл жагсаалын хэв маяг, процедурыг улс төрийн өнцгөөр нь харсан шинжээч, судлаачдын тайлбарууд бий. Энэ удаагийн жагсаалд Монголын хөрөнгөтэй улсууд холбогдож байгаа гэх. Яагаад гэвэл тэд өөрсдийн эзэмшил дэх стратегийн орд газрын 34 хувиа төрд өгөхгүйн тулд Засгийн газрыг унагаахаар хөдөлж эхэлсэн талаарх дүгнэлтүүд хөвөрч байна. Манай улсад бүртгэгдсэн нийт 16 стратегийн ордын ес нь хувийн хэвшлийн мэдэлд байгаа. Тэгвэл Засгийн газар тэдгээр ордуудын 34-50 хувийг нь төрд авна гэдгээ зарласан. Тийм болохоор жагсаалыг ордуудын цаад эзэд санаачилсан гэх нь ортой байж мэдэх л юм. Өөрсдөө биечлэн удирдаж оролцоогүй ч хөрөнгө мөнгөөр нь санхүүжүүлээд сэдлийг нь гаргасныг ч үгүйсгэх аргагүй.

Жагсаалыг Эрх чөлөөний эвсэл удирдаад оролцож байгаа. Тэд 2024 оны парламентын сонгуульд ялагдсан. Орон даяар бүх тойрогт хүнээ сойж, жагсаалтад хүртэл горилсон боловч УИХ-д ганц ч суудал авч чадаагүй. Сонгуулиар ойчсон болгон “УИХ тар, дахин сонгууль хийе” гэхийг нь ний нуугүй хэлэхэд зөвтгөхөд төвөгтэй л юм. Цаана нь ашиг сонирхол нь ноцтой хөндөгдсөн хөрөнгө мөнгөтэй хүмүүс жагсаал цуглааныг мөнгөөр тэтгэсэн гэх тайлбарууд яваад эхэллээ. Нөгөө талд жагсаалыг бусниулах гэсэн өдөөн турхирагчдын зохиомол дүр төрхийн талаар нийгэм хүртэл шүүн хэлэлцэж байна. Энэ ч яахав, аливаа жасаал цуглааныг улс төрийн өнцгөөс нь хэн яаж ч таамаглаж, тайлбар гаргалгаа дэвшүүлэх нь нээлттэй. Ардчилсан оронд байдаг л үзэгдэл. Тэгвэл жагсаалд яг органикаараа оролцсон хүмүүс эхний өдөр олуулаа байсан. Тэд хэн бэ гэдгийг бүгд мэднэ. Тэд бол приустэй хүмүүс. Өөрөөр хэлбэл, машинтай, машин худалдаж авах гэсэн, машинд сууж явдаг хүн бүр жагсаалд оролцох санаатай байсан. Дээрээс нь жагсаалын эхний өдөр автомашины наймаачид идэвхийлэн оролцсон. Тэр өдөр “Да хүрээ” зах ажиллахгүй, машины худалдаачид жагсаалд оролцоно” гэсэн зар явж байсныг та бүхэн харсан л байх. Ер нь Улаанбаатар хотод машинтай холбоогүй хүн гэж байхгүй. Бүгдээрээ шахам машинтай. Машингүй хүмүүс нь машин авахаар зорьж хөдөлмөрлөж байгаа. Тийм болохоор жинхэнэ органикаараа оролцсон хүмүүс дийлэнх олонх нь байгаа гэж болно. Тэд мөнгө төгрөг горьдож очоогүй, тэр хүмүүсийн эрх ашиг үнэхээр зөрчигдсөн.

Монголчууд мах, сүү, приус гурваар амьдарч буй нийгмийн бодит үнэнийг манай сонин гаргаж бичсэн. Энэ гурваас хамгийн чухал нь приүс юм. Хөдөө аж ахуйн буянаар мах, сүүгээ нэг юм болгоод л байна, бид. Гэхдээ мах, сүүгээ худалдаж авч идэхэд мэдээж мөнгө хэрэгтэй. Тэр мөнгөө приусээрээ л явж олдог биз дээ. Гэтэл өнөөдөр приустэй хүмүүсийг амьдрах аргагүй болтол нь туйлдуулж, нийгмээс шахаж хавчсан хачин жигтэй шийдвэрүүд ар араасаа гарсаар байна. Өнгөрсөн намраас хойш төр засгаас автомашинтай болгон руу чиглэсэн ямар шийдвэрүүд гарсныг эхнээс нь нэг санацгаая. Илүү, дутуугүй бүгдийг нь цувруулж бичье.

Эхнийх нь орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүдэд тавьсан хориг. Хөдөөний дугаартай машинууд нийслэлд 48 цаг байх эрхтэй. Хоёроос илүү хоновол нэг өдрийн таван мянган төгрөгийн торгууль төлдөг болсон. Энэ шийдвэр өнгөрсөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэв. Шийдэл нь түгжрэлийн нэг хэсгийг бүрдүүлдэг орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслүүдийг хотоос гаргахад чиглэсэн шиг байгаа юм Гэвч энэ нь машинтай иргэдэд том дарамт болсон. Эмнэлэгт хүнд хүнээ сахиж байгаа хөдөөний улсууд зөндөө бий. Тэдний нэг хэсэг нь эмнэлгийн гадаах зогсоолд машинаа байрлуулж, тэндээ хонож өнжиж байх жишээтэй. Эсвэл ажил төрөл хөөцөлдөөд хотод орж ирлээ гэхэд энэ түгжрэлд 48 цагийн дотор бүтдэг ажил ч гэж юу байхав. Дараагийнх нь зөвшөөрөлгүй таксинд явсан машинуудыг 5-50 сая төгрөгөөр торгох хууль аравдугаар сарын 15-наас албажсан. Нийтийн тээвэр нь хүртээмжгүй, өвөл нь аймшигтай хүйтэн энэ хотод хөлдөж үхэхгүйн тулд такси л аминд ордог. Голдуу таксинд явж байгаа машинууд нь өнөөх л приусүүд. Тэдэнд тавьсан энэ хориг амьжиргааг нь тасалж байгаагаас ялгаагүй юм.

Дээрх хууль хэрэгжээд ердөө сар хүрэхгүйн хугацаанд автомашинтай холбоотой дахиад нэг хориг хэмжээ тавив. Арваннэгдүгээр сарын 8-наас автомашины дугаарын олголтыг хязгаарласан. Импортоор орж ирсэн машинууд найман шалгуурт тэнцвэл УБ серитэй дугаар өгнө гэв. Харин приусүүд хэзээ ч энэ шалгуурт тэнцэхгүй. Уг нь шатахуун зарцуулалт бага, их хотын түгжрэлд шалгарсан унаа. Гэтэл дээрх шийдвэрээс болж орж ирсэн приусүүд УБ дугаар тавья гэвэл заавал өндөр үнээр худалдаж авах болно. Жинхэнэдээ энэ шийдвэр автомашины дугаарын бизнесийг цэцэглүүлж байгаа. Ердөө 16 мянган төгрөгөөр улсын тэмдэгтийн хураамж төлж авдаг байсан хотын номерын үнэ 20 сая хүртэл өсч галзуурав. Үүгээрээ автомашинтай болох хүсэлтэй хүмүүсийн эрхийг боомилж орхилоо. Энэ бол ардчилсан нийгмийн амин сүнс болсон хүний өмчтэй болох эрхэд халдаж байгаа шийдвэр мөнөөс мөн. Энийгээ дагаад автомашины дугаарын хэвлэлтийн үнэ хоёр дахин нэмэгджээ. Үйлдвэр нэг автомашины дугаарыг хосоор нь 50 мянга төгрөгөөр хэвлэдэг байсан бол 100 мянга болсон байх жишээтэй.

Он гармагц автомашинтай холбоотой олон жигтэй гэнэтийн шийдвэрүүд гарсаар л байгаа. Даатгалыг ямар ч үг хэл байхгүй автоматаар нэмчихлээ. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал 40 хувиар өсөв. Мөн торгуулиа төлөөгүй жолоочийн эрхийг хасах юм уу албадан ажил хийлгэнэ гэж байна. 450 мянган төгрөгөөс дээш торгуультай жолооч нарыг 30 хоног нийтэд тустай ажил хийлгэнэ гэнэ үү. Ардчилсан нийгэмд байж болох үзэгдэл мөн үү. Тээврийн хэрэгслийн албан татвар болон автозам ашигласны төлбөрийг 3-5 хувиар нэмчихлээ. Жишээлбэл, 1500см3 хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл жилд тээврийн 36 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол шинэ хуулиар 108 мянган төгрөг төлөхөөр болж байна. Тэгвэл тээврийн хэрэгслийн автозам ашигласны төлбөр нь 20 мянгаас 100 мянган төгрөг болж өслөө. Үүнээс гадна Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх Энхтайваны өргөн чөлөөнд зорчвол 27500 төгрөгийн татвар төлдөг болох хуулийн төсөл бэлтгэгдэж байгаагаа хөөр хөс болон ярьж байгаа.

Нийгмийг цочирдуулсан өөр нэг шийдвэр нь нүүрсэн яндангүй машинуудыг клонк дээр барьж авч, замын хөдөлгөөнд оруулахгүй юм байх. Хэрэв таны автомашин нүүрсэн яндангүй бол бензин өгөхгүй. Нөгөө л приусүүд чинь замын хөдөлгөөнд оролцох эрхээ хасуулж байгаагаас ялгаагүй. Яагаад гэвэл Монголд байгаа приусүүдын ихэнхийх нь нүүрсэн яндан байхгүй биз дээ. Нүүрсэн янданг нь хилээр гаргахыг төр засаг үг дуугуй өөгшүүлсээр байгаад дуусгасан. Хэрэв хорих байсан бол хилээр гаргахгүй байхад л болох эд байв. Ийм шийдвэрүүд ар араасаа гарсаар байхад жирийн ард иргэд баярлаад сууна гэж үү. Уур бухимдал нь буцалж, бушуухан талбай руу гүйж очоод жагсаалд нэгдэж л таарна. Приус нь явахаа больж хийх ажилгүй болсон хүмүүс талбай дээр очихгүй өөр хаана ч очих юм билээ. Ядахдаа тэнд таван цаас өгнө гээд байхад.

Энэ удаагийн жагсаалд машингүй улсууд ч бас очсон. Тэд татварын нэмэгдлийг хамгийн их эсэргүүцэж байлаа. Өнөөдөр НДШ-д 37 хувь, НӨАТ-ын, ХХОАТ, ААНОАТ гээд татварын дарамт хэрээс хэтэрсэн. Дээрээс нь Эрүүл мэндийн даатгалын сан нь мөнгөгүй болж эмнэлгүүд санхүүгийн хүнд байдалд ороод байгаа. Цахилгаан эрчим хүчний үнэ нэмэгдлийг дагаад бараа бүтээгдэхүүн замбараагүй өслөө. Хавраас дулааны үнэ нэмэгдэнэ. Үнийн өсөлт, татварын дарамтад монголчууд үнэндээ л туйлдаж байна. Цалингаасаа давсан татвар төлөх болчихоод байгаа ийм нөхцөлд ард түмэн яаж амьдрах юм бэ. Ийм байхад дургүйцлээ илэрхийлэх ганц арга болох эсэргүүцлийн жагсаалд очихгүй гээд яах юм. Цаашид ч унах унаагаа хориулсан, авах цалингаа татвар,торгууль, даатгалд буцаагаад тушаачихсан хүмүүс талбай дээр бөөн бөөнөөрөө гарч ирсээр л байх болно.

М.МӨНХЦЭЦЭГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • З (202.126.89.65)
    Төр татвараар л мөнгө олдог .....татвар төлөхгүй гэж байгаа бол төмрийн сэгнүүдээ төмрийн хогонд тушаа
    2025 оны 01 сарын 20 | Хариулах
  • Boogii (66.181.187.87)
    Yag jagsaald ochiy oroltsoy sanaa onoogoo nemerley geel harhaar nuguu l erdene hulgaichii huu eliiregch uyanga shinjeeravdan oyungerel gundalainuud ed nad baij bainaa gedeg chini nuguuh l elbegdorj battulgiin tuluunii humuus tednii erh ashig ardchilaliig anarhizm bolgoson huuli tsaaz tur zasaggui met zuvhun uuruu l bolj baival busd ni yah ni ogt hamaagui gedeg AN-han l arzalzaj baihaar ochij bolohgui yumaa... mungu ugduud bna geheer ni jaahan goridoj uzlee tanil talgui arhi uuj aliafaa aldadgui bolhoor ter ni bas irehgui yumaa..za ymarch baisan ireeduidee itgeltei mongolchuud neeh demjeed baih jagsaal tsuglaan bish yum bilee shuu...
    2025 оны 01 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 19 цаг 35 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно Өчигдөр 19 цаг 29 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай Өчигдөр 18 цаг 50 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна Өчигдөр 18 цаг 41 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ Өчигдөр 16 цаг 29 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ Өчигдөр 16 цаг 28 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа Өчигдөр 16 цаг 27 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив Өчигдөр 16 цаг 26 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа Өчигдөр 16 цаг 24 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна Өчигдөр 16 цаг 23 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ Өчигдөр 16 цаг 22 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Өчигдөр 16 цаг 20 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна Өчигдөр 16 цаг 19 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа Өчигдөр 16 цаг 18 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов Өчигдөр 16 цаг 16 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна Өчигдөр 16 цаг 15 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив Өчигдөр 16 цаг 13 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа Өчигдөр 16 цаг 12 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина Өчигдөр 16 цаг 11 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ Өчигдөр 16 цаг 09 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top