x

7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Онцгой байдлын байгууллагаас 2024 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа зохион байгууллаа. Хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян 2024 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ.

Улсын хэмжээнд 2024 онд нийт 4905 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдож бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 7890 хүний амь нас, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 360 орчим тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд улсын нийт өрхийн 42.4 хувьд урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг хүргэж ажилласнаар объектын гал түймрийн улмаас учирсан хохирлын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.1 тэрбум төгрөг буюу 14.3 хувиар, тэр дундаа шатсан гэр, орон сууцны тоо 51 хувиар, нас барсан хүний тоо 18.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх сургалт, судалгаа, туршилт, үйлдвэрийн төв 123 дугаар ангийг шинээр байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлж, нийслэлийн Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон, Ерөө сумын Бугант тосгон, Дорноговь аймгийн Хатанбулаг, Өмнөговь аймгийн Ханбогд сумдад Гал түймэр унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Цагаануур суманд Эрэн хайх, аврах салбар,нийслэлийн Багануур, Архангай аймгийн Эрдэнэмандал, Завхан аймгийн Отгон, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд Эрэн хайх, аврах бүлгийг тус тус шинээр байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах, живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажлыг зохион байгуулж, “Сүхбаатар” хөлөг онгоц болон бусад 11 автомашин, техник хэрэгслийг 33.4-171 метрийн гүнээс татан гаргаж, тэдгээрт агуулагдаж байсан 50 орчим тонн шатахуун, тос тосолгооны материал, аюултай хог хаягдлыг аюулгүй болгосон байна.

Онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүний цалин, хөлсийг цалингийн сүлжээ болон зэрэглэлийг өсгөснөөр 2023 онтой харьцуулахад офицер бүрэлдэхүүний цалин дунджаар 18.5 хувь, ахлагч бүрэлдэхүүний цалин дунджаар 19.6 хувиар тус тус өсчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 8 цаг 31 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 8 цаг 43 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 8 цаг 45 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 8 цаг 46 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 8 цаг 48 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 8 цаг 52 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 8 цаг 54 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 8 цаг 55 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 8 цаг 57 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 8 цаг 57 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 10 цаг 58 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 11 цаг 0 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 11 цаг 1 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 11 цаг 3 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 11 цаг 5 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 11 цаг 6 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 11 цаг 8 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 11 цаг 10 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 11 цаг 43 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 12 цаг 46 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top