x

Олон улсын олимпиадад амжилт гаргасан сурагч, багш нарт батламж гардуулж, талархал илэрхийллээ

Энэ жил Хиймэл оюун, математик, физик, мэдээлэл зүйн Олон Улсын олимпиадад амжилт гаргасан 21 сурагч болон 10 багшийг ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү хүлээн авч уулзлаа.

Багш, сурагчид анхны IAIO олон улсын “Хиймэл оюун”, IMO олон улсын “Математик”-ийн 65 дахь, “Физик”-ийн 54 дэх болон Азийн 24 дэх, олон улсын “Мэдээлэл зүйн” 36 дахь олимпиадуудад амжилттай оролцож эх орондоо ирсэн байна.

Олимпиадад амжилттай ороллцож, улсынхаа нэрийг дэлхийд гаргасан 21 сурагчид ЦХИХХ-ны сайд батламж олгож, хиймэл оюун, математик, физик, мэдээлэл зүйд шамдан суралцсан тэдэнд улам их амжилтыг ерөөв. Мөн тэднийг бэлдсэн эрдмийн дээд багш нарт талархал гардууллаа. 

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү:

-“Ирэх жилүүдэд олон төрлийн программын хэлээр олимпиад зохион байгуулахыг зорьж байна. Аль болох программын олон хэлийг хэрэглээнд нэвтрүүлж, оюутан сурагчдыг олимпиадад бэлдэнэ. Түүнчлэн IT инженерүүдийн дунд ч олимпиад зохион байгуулахаар судалж байна. Нэн ялангуяа, Олон Улсын олимпиадад оролцож амжилт гаргасан залуус бол Монголынхоо нэрийг олон улсад гаргаад зогсохгүй, дэлхийд үнэлэгдэх мэргэжилтэн болж байгаа юм. Оролдлого, туршлага, тууштай байдал аливаа хүнийг мөрөөдөл рүү нь хөтөлдөг. Тиймээс мэдлэг түгээгдэх ёстой. Алслагдсан бүс нутагт номгүй, интернэтгүй өндөр потенциалтай хүүхдүүд олон бий. Тэдэнд тэгш боломжийг бий болгох ёстой.

ЦХИХХЯ-наас "Хиймэл оюуны үндэсний стратеги”-ийг боловсруулж байна. Мөн мэдээллийн технологи, хиймэл оюуны чиглэлийн сурах бичгүүдийг орчуулж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 12 цаг 24 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 12 цаг 27 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 12 цаг 30 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 12 цаг 32 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 12 цаг 33 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 14 цаг 3 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 14 цаг 4 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 14 цаг 5 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 14 цаг 9 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 14 цаг 25 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 14 цаг 51 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 14 цаг 53 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 15 цаг 8 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 15 цаг 53 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 19 цаг 26 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 19 цаг 28 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 19 цаг 31 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 19 цаг 33 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 20 цаг 8 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 20 цаг 21 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top