x

Агаарын бохирдлыг бууруулах урт, богино, дунд хугацааны төлөвлөлтийг үе шаттай хэрэгжүүлнэ

Агаарын бохирдлыг бууруулах, чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор нийслэл Улаанбаатар хот 2025 оны гуравдугаар сарын 1 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн.

Энэ хүрээнд НОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин:

-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр урт, богино, дунд хугацааны төлөвлөлтүүдийг гаргаж, үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Богино хугацаанд яндангүй бүс тогтоож, бүсэд хамрагдах өрхийн судалгаа, бүсийн зураглалыг нарийвчлан гаргах, хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлэхээр тооцоо судалгааг гаргаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын онцгой комиссоос өгсөн үүргийг хэрэгжүүлэх, нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабыг 12 дугаар сарын 20-ны өдрөөс байгуулсан. Шуурхай штаб шахмал түлшний стандарт, түүхий нүүрс ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага, авто тээврийн шалган нэтрүүлэх товчоо, утаа үүсгэгч гуравдагч эх үүсвэрийн хяналт шалгалтыг зохион байгуулах, өвөлжилтийн болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэв.

Нийслэлийн 105 хорооны 47462 айл, өрх, 1437 аж ахуйн нэгж, байгууллага, сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэг, иргэн, хуулийн этгээдийн харуул манааны байр, цэргийн анги байгууллагын уурын зуух, шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн байр, нийтийн байр, түргэн үйлчилгээний цэг, авто засвар, дугуй засвар зэрэг нийт 2933 хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.

Урьдчилан сэргийлэх чиглэлээр 31516 зөвлөмж, 181 мэдэгдэл, 20 шаардлага хүргүүлээд байгааг НЦУГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар хэлж байв. Шалгалтын явцад тос, масло түлсэн, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам зөрчсөн буюу Улаанбаатар хотоос шахмал түлшийг гадагш гаргахыг оролдсон зэрэг зөрчлүүд илэрсэн байна. 

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Буа (66.181.180.182)
    Яармаг нимэхийн гэр хороололын айлуудыг ьэр чигээр нь цахилгаанд хамруулж үзээч Хүннү молл өнгөрөөд нил утаа байх пм
    2024 оны 12 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 9 цаг 35 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 9 цаг 47 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 9 цаг 49 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 9 цаг 51 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 9 цаг 52 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 9 цаг 56 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 9 цаг 58 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 9 цаг 59 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 10 цаг 1 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 10 цаг 2 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 12 цаг 3 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 12 цаг 4 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 12 цаг 5 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 12 цаг 7 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 12 цаг 10 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 12 цаг 10 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 12 цаг 12 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 12 цаг 14 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 12 цаг 48 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 13 цаг 50 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top