x

Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчнөөр 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна

Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу ,томуу төст өвчний дэгдэлтийн үед зохион байгуулж байгаа арга хэмжээний талаар  Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож мэдээллээ.

Б.Батцоож:  

-“Нийслэлийн хэмжээнд 50 дугаар долоон хоногийн байдлаар томуугийн тархалт дэглэлтийн хэмжээнд байгаа. Өнгөрсөн долоон хоногт 106 мянган  амбулаторийн үзлэг хийснээс томуугийн өвчлөл есөн хувь байна. Энэ өнгөрсөн долоон хоногоос 0,7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа. Түргэн тусламжийн дуудлага өнгөрсөн долоон хоногт 14 мянга орчин дуудлага ирсэн.

Нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчнөөр өвчилсөн 2730 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүнийг ангилбал, ЭМЯ-ны харьяа дөрвөн эрүүл мэндийн байгууллагад 966 хүүхэд хэвтэн эмчлүүлж  байгаа бол бусад эрүүлийн байгууллагад 236 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа.

Харин нийслэлийн 10 эрүүл мэндийн байгууллагад 1500 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн дүүргүүдийн өрхийн эмнэлгийн уртасгасан цагаар ажиллуулж эхэлсэн. Тодруулбал, ажлын өдөр орой 21 цаг хүртэл, амралтын өдөр 11 цагаас орой 18 цаг хүртэл ажиллуулж байгаа.  Үүнтэй холбогдуулан нийслэлийн 18 эрүүл мэндийн байгууллагын хүлээн авах яаралтай тусламжаар үзүүлдэг хүүхдийн тоо өмнөх долоо хоногоос 600 орчмоор буурсан.

Энэ нь өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулсантай холбоотой. Чингэлтэй дүүргийн 14, 15, 16, 18, 22 дугаар хорооны хоёроос дээш насны хүүхдүүдийн тусламж үйлчилгээг “Сэлбэ нэгдсэн” эмнэлэг рүү шилжүүлсэн. Ингэснээр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн хэвтэн эмчлүүлэх тасгийн тусламж үйлчилгээний ачааллыг бууруулж байгаа. Түүнчлэн өнөөдрөөс Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбарын эмнэлэгт таваас дээш насны хүүхдүүдэд томуугийн тусламж үзүүлэхээр 50 ор нэмэлтээр дэлгэж байна.

Үүнд Баянхошуу орчмын найман хорооны тусламж үйлчилгээг шилжүүлж байгаа юм. Цаашдаа Баянхошуугийн эмнэлэгт жилийн дөрвөн улиралд хүүхдийн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлнэ. Томуу, томуу төст өвчин дэгдсэн энэ үед нэмэлтээр ор дэлгэж, байнгын зохион байгуулалтад шилжин ажиллана. Мөн Хан-Уул дүүргийн хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлэх 50 орыг нийслэлийн харьяа “Хан Туул хүүхдийн сэргээн засах төв”- д энэ долоо хоногт дэлгэхээр бэлтгэж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.57.95.12)
    Эмийн сонсголын мөрөөр ямар арга хэмжээ авсан бэ??? Намрын хүүхдүүдэд тарьсан хуурамч вакциныг хэн гэдэг албан тушаалтан оруулж ирсэн бэ? Хуурамч чанаргүй өндөр үнэтэй эмийн наймаачид чинь МАН дарга нар гэдэг нь үнэн бололтой!!!
    2024 оны 12 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 10 цаг 17 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 10 цаг 29 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 10 цаг 30 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 10 цаг 32 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 10 цаг 34 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 10 цаг 38 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 10 цаг 40 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 10 цаг 41 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 10 цаг 42 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 10 цаг 43 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 12 цаг 44 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 12 цаг 45 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 12 цаг 47 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 12 цаг 49 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 12 цаг 51 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 12 цаг 52 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 12 цаг 53 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 12 цаг 55 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 13 цаг 29 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 14 цаг 32 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top