x

Шахмал түлшний түүхий эдийг солихгүйгээр агаарын бохирдлыг бууруулах боломжгүй

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос "Тавантолгой түлш" компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар байгуулсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр тус компанийн үйлдвэрт ажиллалаа.

Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Б.Уянга, Б.Пунсалмаа,  М.Бадамсүрэн, М.Энхцэцэг нарын гишүүн оролцов. Ажлын хэсгийн гишүүдэд компанийн Ерөнхий технологич Д.Өлзийбат болон Санхүү, эдийн засгийн газрын дарга А.Батзориг нар дараах мэдээллийг хийлээ.

-"Тавантолгой түлш" компаийн үйлдвэрлэж буй шахмал түлш нь 2019 оноос өнөөг хүртэл орц найрлага болоод, түүхий эд нь огт өөрчлөгдөөгүй. Мөн шахмал түлшний технологийн алдаа гараагүй, Монгол Улсад мөрдөгдөж байгаа Хатуу түлшний техникийн шаардлагыг тогтмол хангаж ирснийг хөндлөнгийн лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж байгаа.

Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн тухайд, шахмал түлшний түүхий эдийг солих, чанарыг сайжруулах чиглэлээр туршилт судлагааны ажил хийжээ. Өнөөдрийн үйлдвэрлэж буй шахмал түлшний түүхий эд мидлингийг солихгүйгээр айл өрхийн яндангаас гарах утааны агаарын чанарт үзүүлж буй нөлөөллийг бууруулах боломжгүй. Тиймээс шахмал түлшний түүхий эдийг хагас кокс болон угааж баяжуулсан нүүрсний баяжмалаар хийх шаардлагатай аж. Барьцалдуулагч эдийн хувьд импортын болон дотоодын аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж буй доломитын орцтой бүтээгдэхүүн ашиглаж байгааг танилцууллаа.

Монгол Улсын тухайд хатуу түлшний барьцалдуулагчийн стандарт байхгүй бөгөөд "Тавантолгой түлш" компанийн хувьд 2022 оноос барьцалдуулагчийн байгууллагын стандартыг баталж мөрдөж байгаа гэнэ. Үүнийгээ сайжруулуулж улсын стандарт болгуулахаар ажиллаж байгаа аж.

Харин УИХ-ын Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс,

-“Та бүхний үйлдврлэж буй шахмал түлш стандартын дагуу гарч байгаа ч агаарын бохирдол их байгаа нь иргэд, олон нийтийг бухимдуулж байна. Тиймээс шахмал түлшийг яаж сайжруулах, богино хугацаанд үр дүн гаргах тал дээр илүү анхаарч ажиллах шаардлага байна. Мөн иргэдийн дунд барьцалдуулагч нь эргэлзээ төрүүлж байна гэсэн мэдээлэл ч байна. Үүнтэй уялдуулан холбогдох баримт материалыг ажлын хэсэгт татан авч үзнэ. Ингэсний үндсэн дээр санал, зөвлөмж боловсруулна. Тиймээс гуравдугаар сарын 15 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах шаардлагатай” гэв.

Мөн агаарын чанарт нөлөөлж буй хөндлөнгийн эх үүсвэрүүдийн судлагааг нарийвчлан гаргах шаардлага байгааг ажлын хэсгийн гишүүд онцолж байлаа. Тодруулбал, дүүрэг тус бүрээр нь ямар эх үүсвэр, аль цаг хугацаанд илүү сөрөг нөлөө үзүүлж байгааг тодорхойлж, түүнд дүн шинжилгээ нөхцөл шаардлага байгааг хэлэв.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 11 цаг 56 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 12 цаг 9 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 12 цаг 10 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 12 цаг 12 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 12 цаг 13 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 12 цаг 18 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 12 цаг 19 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 12 цаг 21 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 12 цаг 22 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 12 цаг 23 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 14 цаг 24 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 14 цаг 25 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 14 цаг 26 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 14 цаг 28 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 14 цаг 31 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 14 цаг 31 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 14 цаг 33 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 14 цаг 35 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 15 цаг 9 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 16 цаг 11 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top