x

Эцэг, эхчүүд сургалтын төвд багадаа 3 сая төгрөг зарцуулдаг

Ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхэдтэй эцэг, эх суурь мэдлэгийг хангалттай сайн олгох зорилгоор хүүхдээ хоёр, цаашлаад гурав, дөрвөн сургалтын төвд төлбөр төлөн сургаж байна.

Нэг сургалтын төвийн сарын төлбөр сургалт, багшийн ур чадвараас хамааран 200-350 мянган төгрөгийн ханштай. Тухайн гэр бүлийн хүүхдийн тоо мөн нэг хүүхдийг хэдэн сургалтад хамруулахаас шалтгаалаад сардаа зөвхөн нэг хүүхдэд 300-аад мянган төгрөг, жилдээ гурван сая гаруй төгрөг зарцуулах шаардлагатай.

Гэвч амьдрал дээр айл болгон хүүхдээ сургалтын төвүүдэд сургах боломжгүй. Заримдаа хүүхдээ сургах уу, хоолтой хонох уу дээрээ тулдаг тухайгаа ярьж байсан юм. Олон хүүхэдтэй байх тусам сургалтын төвийн мөнгө олох дарамт үүсдэг тухай тэд ярьж байна.

Хэрвээ ахлах ангийн хүүхэдтэй бол хариуцлага нэмэгдэж, нэмэлт сургалтад зарцуулах мөнгөний тоо өснө. Ахлах ангийн хүүхдүүд элсэлтийн шалгалтад бэлдэхэд 40 минутын төлбөр хичээлээс хамаараад 5-30 мянган төгрөгийн ханштай байна. Төгсөх ангийн сурагчтай эцэг, эх урлаг, спортын дугуйлангаас тусдаа дунджаар 2-4 сая орчим төгрөгийг тухайн жилдээ нэмэлт давтлагад зарцуулдаг тооцоо бий.

Тэгвэл орон нутагт ерөнхий боловсролын сургуульдаа англи хэлээ сайн сурч чадаагүй учраас сард 350 мянган төгрөг төлж хэлний түвшингээ нэмэгдүүлэн МУИС-д элсэн орж чадсан гэж 3-р курсын оюутан Мягмархорол хэлжээ.

Жил ирэх тусам хүүхдийнхээ боловсролд зарцуулдаг мөнгө нэмэгддэг. Гуравхан жилийн дотор боловсролын төлбөр 60 орчим хувиар нэмэгдсэн байна. Хувийн сургуулиуд жил ирэх тусам төлбөрөө 1-3 сая төгрөгөөр нэмэгдэг бол сургалтын төвүүд 20-30 хувиар өсгөдөг. Боломжийн чанартай сургалтад хүүдээ хамруулахад дунджаар гурван сая төгрөг төлж байна. Ингэж төлөөд суралцахад тухайн хичээлээрээ ангидаа арай дээгүүр сурлагатай хүүхдүүдийн тоонд орно. Тэгвэл бусад оронд улсын төсвөөс боловсролдоо илүү буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 6-10 орчим хувийг зарцуулдаг байна. Харин манайд бараг гурав дахин багыг зарцуулж байна.

Сүүлийн жилүүдэд өндөр хөгжилтэй орнууд урлаг, спортод суурилсан сургалтыг түлхүү ашигласнаар суралцахуйн үр дүн өндөр байгааг тогтоожээ. Бие бялдрын хөгжил сайтай хүүхдүүд илүү суралцах чадвартай байгааг шинжлэх ухааны үндэслэлтэй баталгаажуулсан байна. Гэтэл манай улсын ихэнх сургууль заалны хүрэлцээгүй байгаа нь харамсмаар. Тэдний сурах эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж боловсрол судлаач Э.Сүндарь хэллээ.

Цаашдаа ерөнхий боловсролын сургуульд суралцах хүүхдийн тоо тогтмол өсөх тооцоолол байна. Сургалтын тогтолцоог оновчтой болгож, чанарыг сайжруулахгүй бол эцэг, эхчүүдийн сургалтын төвд зарцуулах мөнгөний тоо өссөөр байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: mnb.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 12 цаг 52 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 13 цаг 4 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 13 цаг 6 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 13 цаг 8 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 13 цаг 9 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 13 цаг 13 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 13 цаг 15 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 13 цаг 16 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 13 цаг 18 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 13 цаг 19 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 15 цаг 20 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 15 цаг 21 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 15 цаг 22 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 15 цаг 24 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 15 цаг 27 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 15 цаг 27 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 15 цаг 29 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 15 цаг 31 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 16 цаг 5 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 17 цаг 7 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top