Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2024 онд улсын хэмжээнд аюултай хог хаягдал үүсгэгч 104, аюултай хог хаягдал дахин боловсруулах 7, нийт 111 объектыг хяналт шалгалтад хамруулжээ.
Хяналт шалгалтын явцад 171 зөрчил дутагдал илэрч, 39 хувийг нь арилгуулж, зөрчил дутагдал гаргасан ААН-д нийт 128 сая төгрөгийн торгох шийтгэл, 1 тэрбум 43 сая төгрөгийн нөхөн төлбөрийг оногдуулсан байна. Мөн гурван ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоож, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
ААН байгууллагууд байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй үйл ажиллагаа явуулж, хууль тогтоомж стандартын дагуу ажиллах хэрэгтэй анхааруулав.