x

Монгол, Сенегалын малчид туршлага солилцов

“Сенегал улсын бэлчээрийн мал аж ахуйд манай нүүдлийн мал маллах арга барилтай ижил төстэй болон ялгаатай талуудтай. Гэсэн хэдий ч Монголд төдийгүй дэлхий дахинд нүүдлийн аж ахуй эрхлэгч малчдад тулгарч буй асуудлууд ижил төстэй байгаа нь ажиглагдаж байна” хэмээн WIFI төслийн хүрээнд Сенегал улсад нүүдэлчин малчидтай туршлага солилцоод ирсэн Баянхонгор аймгийн Баянцагаан сумын хоршооны малчин Р.Хүрэлбаатар ярьжээ.

AVSF ТББ-ын WIFI төслийг Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Богд, Жинст, Баянцагаан сумын хоршоодыг дэмжих хүрээнд Франц улсын Европ, Гадаад Хэргийн яамны 800,000 еврогийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж буй юм. Төслийн зорилго нь  хот суурин газрын оршин суугчдыг хагас нүүдлийн, бэлчээрийн малын гаралтай, өндөр чанартай орон нутгийн махаар хангаж, бэлчээрийн доройтлыг бууруулахад чиглэж байна.

Монгол Улс дахь Франц улсын Элчин сайдын яамны дэмжлэгээр AVSF байгууллага, Баянхонгор аймгийн малчдын төлөөлөл Сенегал улсад бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчидтэй туршлага солилцон, байгаль цаг уурын өөрчлөлтөөр бэлчээрийн мал аж ахуйд тулгарч буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, малын гаралтай бүтээгдэхүүний талаарх төрөөс баримтлах бодлого, цаашид малчдын ажиллах ирээдүйн чиг хандлагын талаар санал солилцон, мэдлэг туршлагаа хуваалцжээ. 

Монгол, Сенегал малчдын санал солилцох, практик уулзалтад Бөмбөгөр сумын залуу малчин Б.Болортуяа (36 нас), Баянцагаан сумын малчин Р.Хүрэлбаатар (54 нас), Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны тэргүүн Д.Бурмаа (36 нас) нарын төлөөлөл оролцож, зүүн хойд Сенегалын Ферло, Дакарын өмнөд эргийн Сали орчмын бэлчээрийн бүсэд зочилсон байна. Хөтөлбөрийн эхний хэсэгт дээрх бүс нутгууд дахь сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн нэгжүүд, малын зах, бэлчээр хамгаалал түүний нөхөн сэргээлт болон ойжуулалтын бүс нутаг, бэлчээрийн аж ахуй эрхлэгч малчин өрхүүдийн нөхцөл байдалтай танилцсан байна.

Б.Болортуяа “Энэ бүсийн малчид амьд малаа үзэсгэлэн худалдаагаар сурталчлан борлуулж, тогтмол орлогын эх үүсвэрээ бүрдүүлдэг нь сайн туршлага болох”-ыг дурдсан бол, Р.Хүрэлбаатар “Бэлчээр ашиглагчдын бүлэг нь хоршоон дотроо нүүдэллэн ирж буй малчдыг хүлээн авах комисс байгуулан, шаардлагатай мэдээ мэдээллээр хангаж, хуваарилсан газар нутагт суурьшуулан маргаан зөрчилдөөнөөс сэргийлдэг нь авууштай туршлага байсныг онцолжээ. 

Хөтөлбөрийн удаах хэсэгт, “Африк дахь (Агро) бэлчээрийн мал аж ахуй: Өнөөгийн байдал ба хэтийн төлөв” сэдэвт олон улсын академик хуралд оролцож, Д.Бурмаа Монгол Улсын бэлчээрийн мал аж ахуйн өнөөгийн нөхцөл байдал болон Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос хэрэгжүүлж буй санал санаачилгыг танилцуулжээ. 

Эх сурвалж: Монцамэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг 2026 онд 3 сая төгрөгт хүргэнэ 13 цаг 47 мин Нийслэлийн 1300 гаруй өрх дулаалгын багцыг хүргэжээ 14 цаг 0 мин “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно 14 цаг 1 мин АНУ-ын түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн шатдауныг зогсоолоо 14 цаг 3 мин Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй бол хоногийн 0.5 хувийн алданги тооцно 14 цаг 4 мин Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрнэ 14 цаг 9 мин Хүүхдийн аюулгүй байдлыг хангах “Шар дарцаг” аян эхэллээ 14 цаг 11 мин Хүннү хотын төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 14-нийг дуустал нээлттэй 14 цаг 12 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Идэшний үхэр зарна” гэж залилжээ 14 цаг 13 мин Монгол, Энэтхэгийн парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 14 цаг 14 мин Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигч 24 хүн ярилцлагад оролцов 16 цаг 15 мин Оюутолгойн асуудлаарх сонсголд 300 гэрчийг дуудах шийдвэр гаргав 16 цаг 16 мин Нийслэлд энэ онд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ 16 цаг 18 мин Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгсийн улсын үзлэг, тооллого эхэллээ 16 цаг 19 мин Хөвсгөл аймагт тонн нүүрсийг 180 мянган төгрөгөөр борлуулж байна 16 цаг 22 мин Орхон аймгийн 30 сурагч “Элчин сайдын нэрэмжит тэтгэлэг”-ийн эзэд боллоо 16 цаг 23 мин ХААН банк тогтвортой хөдөө аж ахуйд 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж байна 16 цаг 24 мин “Лос-Анжелес-2028” Олимпын тэмцээний хуваарийг албан ёсоор зарлалаа 16 цаг 26 мин АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна 17 цаг 0 мин Хүүхдийг уушгины үрэвслээс хамгаалах мэргэжилтнүүдийн зөвлөгөө 18 цаг 2 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top