x

Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр, Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хагаст хүйтэрч, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, Хангайн уулархаг нутаг, Эг Үүр, Орхон, Хараа, Туул голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө хүйтэрч 4-6 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө хүйтэрч 6-8 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй . Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө хүйтэрч 7-9 хэм хүйтэн байна

2024 оны арваннэгдүгээр сарын 04-нөөс 2024 оны арваннэгдүгээр сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. 6-нд Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 7-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хэсгээр хүйтэн байх боловч 5-нд нутгийн баруун хагаст, 6-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 6-11 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Кубын Элчин сайд Хорхе Родригезид ГХЯ-ны “Алтан гэрэгэ” гардууллаа 7 мин Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад сүрьеэг хурдан оношлох шинэ технологи ашиглана 7 мин Монгол Улс, Азийн хөгжлийн банк “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-т гарын үсэг зурлаа 9 мин Чехийн барууны гурван нам “Шинэ Европ”-ыг байгуулах зорилготой эвсэл байгуулав 10 мин УИХ-ын гишүүдийн тэтгэмжийн талаар судалгаа хийх ажлын хэсэг байгуулав 12 мин Бразилд хүлэмжийн хийн ялгаралт 16.7 хувиар буурав 15 мин Чингэлтэй дүүрэгт тогтвортой хог хаягдлын “Эко Хаб” байгууламж нээгдлээ 17 мин Чингэлтэй дүүрэгт гурван байршилд 3x3 сагсан бөмбөгийн талбай байгуулжээ 17 мин Дорнодын нутгийн 77 хувь зудын хүндрэлгүй хэмээн тооцжээ 18 мин Б.Батцэцэг сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав 19 мин Хятадын эмч нар 4200 км-ын зайнаас нүдний мэс ажилбар амжилттай хийлээ 2 цаг 23 мин ChatGPT эрүүл мэнд, санхүүгийн зөвлөгөө өгөхгүй боллоо 2 цаг 24 мин Монгол, Орос, Хятадын аялал жуулчлалын сайд нар Дархан-Уул аймагт хуралдана 2 цаг 26 мин Авлигатай тэмцэх газар төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны мэдүүлгийг шалгав 2 цаг 27 мин Японы иргэд Хятадад 2026 он хүртэл визгүй зорчино 2 цаг 30 мин Шатахууны нөөцийн сав барихад импортлогчдод хөнгөлөлттэй зээл олгоно 2 цаг 32 мин Солонгост буй монгол иргэд “ХУРДАН” цэгээр төрийн үйлчилгээ авч байна 2 цаг 35 мин Перу Мексиктэй дипломат харилцаагаа тасаллаа 2 цаг 36 мин FIFPro 2025 оны бэлгэдлийн шигшээ багийг зарлалаа 2 цаг 37 мин Монголын баг “Дубай-2025” пара наадамд оролцохоор бэлтгэж байна 2 цаг 39 мин
iИх уншсан
Ж.Баярмаа: Намын нэр хүнд гээд хулгайч, авлигачидтайгаа эвлэ... Туг болсон хүмүүс: Л.Түдэв Н.Тэгшбаяр: Эрчим хүчний чөлөөт бүс байгуулах боломжтой Найруулагч Ч.Найдандорж: Сонгодог хийцтэй гүүр Бодлогын шинэчлэл хийж чадвал багш, эмч нарын цалинг 5-10 са... Баялгийн санг удирдана гэдэг мөнгө удирдах тухай ойлголт биш... Амьтдын хэлээр ярьдаг хүн Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Нэтфликсийн “Physical Asia” шоуны эхний дугаарууд цацагдаж э... 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлжээ С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөг болгох хэлэлцэ... Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж, бүлгийн дарга... Засгийн газар “Оюутолгой”-н зээлийн хүүг бууруулах хэлэлцээг... “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд түүхий эдийн тал хувийг дот... Германы Засгийн газар Монголын шинэчлэлийн хөтөлбөрт 43.1 са... Чингэлтэй дүүргийн 300 айл ногоон халаалтын системд холбогдл... Азийн сагсан бөмбөгийн холбоо Монголын сагсан бөмбөгийн холб...
Top