x

Испаниас олдсон шарил Кристофер Колумбынх болохыг баталжээ

Домогт далайчин Кристофер Колумбыг оршуулсан газрыг тойрсон 500 жилийн нууцыг эрдэмтэд эцэслэн тайлж чаджээ. Испанийн Севилья хотын сүмээс олдсон шарилыг 20 жил судалсны эцэст алдарт аялагч Кристофер Колумбынх болохыг ДНХ-гийн шинжилгээгээр баталсан байна.

1506 онд Колумбыг нас барсны дараа шарилыг нь олон удаа нүүлгэсэн тул тэдгээр нь яг түүний шарил мөн эсэхэд эргэлзээ төрүүлсээр иржээ. Зарим шинжээч түүнийг Доминиканы Бүгд Найрамдах Улсад оршуулсан гэж мэдэгдэж байсан юм. Гэвч Испанид олдсон шарил нь алдарт аялагчийнх болохыг судалгааны үр дүн “туйлын тодорхой" баталжээ. Судлаачдын баг Севилья хотын цогчин дуганаас олдсон хүний ясны ДНХ-г сүүлийн 20 жилийн туршид Колумбын төрөл төрөгсөд, түүний хүү Эрнандо болон дүү Диего нарынх нь шарилын ДНХ-тэй харьцуулан судалжээ.

"Өнөөдөр шинэ технологийн тусламжтайгаар үүнийг шалгах боломжтой болсон тул Севильягаас олдсон шарил Кристофер Колумбынх гэсэн онол эцэслэн батлагдсан" гэж судалгааг удирдсан шүүх эмнэлгийн шинжээч Мигель Лоренте хэллээ.

Үүниий сацуу бас нэгэн нууц буюу Колумбын гарал үүсэл тайлагдаагүй хэвээр байна. Түүнийг Польш, Испани, Еврей гаралтай гэсэн онолууд байдаг ч Генуягаас гаралтай гэсэн онолыг хамгийн үндэслэлтэй гэж үздэг.  Эрдэмтэд түүхийн энэ хэсэг дээр үргэлжлүүлэн ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top