x

Б.Чойжилсүрэн: 2028 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болно

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнтэй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нээлтийн үеэр ярилцлаа.

-Олон жилийн дараа Монгол Улс эрчим хүчний шинэ эх үүсвэрээ ашиглалтад оруулж байна. Энэ утгаараа тус цахилгаан станцын ач холбогдлыг та салбарын сайдын хувьд хэлэхгүй юу?

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 Мвт-ын эхний блок ийнхүү ашиглалтад орж, анхны галлагаагаа эхлүүллээ. Ингээд эхний хоёр сар туршилтын ажиллагаа бүрэн дуусна. Өвөл хаяанд ирлээ. Тэр дундаа 2024-2025 оны өвлийн ид ачааллын үеэр энэхүү станцын ач холбогдол илүү тод мэдрэгдэнэ. Энэ утгаараа тус станцыг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн “Бодь групп”-ийнхэндээ Эрчим хүчний сайдын хувьд талархаж байгаагаа илэрхийлье. Бөөрөлжүүтийн станцын эхний энэхүү блок анх 2016 онд барилга угсралтын ажил нь эхэлж, түүнээс хойш найман жилийн дараа галлагаагаа асааж байна.

-Өвлийн оргил ачааллын үед ач холбогдол нь илүү мэдрэгдэнэ гэлээ. Яг ямар байдлаар тооцоолол гарч байгаа юм бэ?

-Юу л даа, өмнө буюу 2022 оноос өмнө манай улсын цахилгаан эрчим хүч хэрэглээ энергийн хувьд 4-ээс 4.8 хувьтай, өвлийн оргил ачааллын үед дээд тал нь зургаан хувь хүртэл өсч байсан. Харин ковид дууссаны дараа манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ огцом нэмэгдэж ирсэн. Өөрөөр хэлбэл, оргил ачааллын үеэр чадлын хувьд 12 хувь хүртэл өсч байсан. 12 хувь өснө гэдэг бол ойролцоогоор 210 гаруй Мвт-ын эрчим хүчний хэрэглээ нэмэгдэнэ гэсэн үг. Энэ утгаараа энэ өвөл ийм хэмжээний эрчим хүчний хэрэгцээ бидэнд байсан. Тэгэхээр 210 Мвт-аар өсч байгаа хэрэгцээний 150 Мвт-ыг энэхүү Бөөрөлжүүтийн цахилгаан станц орлох боломжтой болсон нь маш сайн мэдээ. 150 Мвт гэдэг бол зөвхөн эхний блокоос гарах хүчин чадал. Энэ төсөл нь нийт 600 Мвт хүчин чадалтай цахилгаан станц байгаа.

-Тэгэхээр дараа дараагийн блокууд хэдэн оноос эхэлж галлагаагаа эхлүүлэхээр байгаа юм бэ?

-Эхнийх нь бид сая ашиглалтад хүлээж авлаа. Харин хоёр дахь блокийг ирэх оны 10, 11 дүгээр сарын үед ашиглалтад авах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Харин гуравдугаар блокийг 2027 онд багтаан ашиглалтад оруулна гэдгийг хөрөнгө оруулагчид бидэнд хэлсэн. Тэгвэл эцсийн блокийг 2028-2029 онд ашиглалтад хүлээлгэн өгнө гэж байгаа юм. Ингээд үндсэндээ 2029 он гэхэд Монгол Улсад 600 Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц бүрэн чадлаараа ажиллаж эхэлнэ гэсэн үг. Энэ станцын онцлог нь уурхайгаа өөрсдөө ашиглалтад оруулсан. Тэрхүү уурхайгаасаа конверт буюу туузан дамжлагаар нүүрсээ станц руугаа зөөдөг технологитой. Ерөнхийдөө хувийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалтын нэг болж байна. Цаашлаад бусад хувийн хэвшлүүддээ хандаж хэлэхэд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахыг уриалж байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эрчим хүчний салбарыг либералчлах асуудлыг оруулж өгсөн байгаа. Энэхүү асуудалд та салбарын сайдын хувьд ямар байр суурьтай байна вэ. Энэ бодлого бодитой хэрэгжих үү?

-2024-2028 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж өгсөн том зорилтуудын нэг. Тэгэхээр либералчлах асуудал дан ганц яам хийчихдэг зүйл биш. Олон цогц ойлголтууд цаана нь явдаг. Юутай ч эхний ээлжинд цахилгаан эрчим хүчний хэрэгцээгээ бид бүрэн дотоодоосоо хангадаг болох зорилтыг тавьж байгаа. Ингэхийн тулд зөвхөн станц барина гэдэг бол өрөөсгөл. Хуваарилах байгууламж, цахилгаан дамжуулах агаарын шугам, бусад асуудлыг иж бүрнээр нь хийж байж эрчим хүчний хэрэглээгээ хангана. Энэ утгаараа Монгол Улс 2028 он гэхэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ дотоодоосоо бүрэн хангадаг болно гэдэг зорилтыг тавьж ажиллаж байна.

-Эрчим хүчний үнэ өртгийн хувьд ямар байх бол. Үнийн асуудал сүүлийн үед их яригдах болсон шүү дээ…?

-Үнийн хувьд нэг киловатт цагийн эрчим хүчийг 8.95 центээр нийлүүлнэ гэсэн цахилгаан худалдан авах гэрээ байгуулчихсан байгаа. Өмнө нь ашиглалтад орчихсон яваа ДЦС-4-ийн хувьд дунджаар манай цахилгаан эрчим хүчний нэг кловатт цагийн үнэ 280-285 орчим төгрөгийн үнэтэй байна. Энэ үнийг ахуйн хэрэглэгчдэдээ бид 140 төгрөгөөр тооцон өгч байгаа. Өөрөөр хэлбэл, өртөг нь 258 төгрөг атлаа хэрэглэгчдэд 140 төгрөгөөр өгч байна гэсэн үг. Тийм болохоор сүүлийн жилүүдэд манай төвийн эрчим хүчний систем эдийн засгийн хувьд алдагдалтай ажиллах болсон нь үнэн.

-Удахгүй ашиглалтад орох, ажил нь эхэлчихсэн өөр эрчим хүчний шинэ эх үүсвэр юу байгаа вэ?

-Улсын хэмжээнд тусдаа хоорондоо холбогдоогүй бие даасан дөрвөн эрчим хүчний систем үйл ажиллагаагаа явуулж байгаа. Баруун бүсийн хувьд эрчим хүчнийхээ ихэнх хувийг бид ОХУ-аас импортоор авдаг. Тиймээс Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орох ажлыг яарах хэрэгтэй байгаа. Энэ ажил эхэлчихсэн явж байна. Юуны өмнө 90 Мвт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулахын тулд БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай бүх хэлэлцээрээ хийж дууссан байгаа. Энэ жилээс бүтээн байгуулалтын ажил нь эхлээд явж байна. Өнгөрсөн жилүүдэд баруун бүсэд хамгийн өндөр буюу 54 Мвт-ын эрчим хүч шаардсан гэж үзэхэд энэхүү 90 Мвт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орчихвол ойрын жилүүдэд бид баруун бүсээ эрчим хүчээр дотоодоосоо хангаад явна гэсэн үг. Зүүн бүсэд бид Дорнодын цахилгаан станцыг 50 Мвт-аар өргөтгөсөн. Тэгэхээр энэ жилийн тухайд төвийн бүсээс зүүн бүс рүү явуулдаг эрчим хүч хэмнэгдэнэ. Тодорхой хэлбэл, төвийн бүсэд 30 Мвт-ын чадал сул гарч ирж байгаа гэсэн үг. Өмнө бүс бол төвийн эрчим хүчний системтэй 100 хувь холбогдчихсон. Тэгэхээр төвийн эрчим хүчний систем дээр л дутагдал гарна гэсэн үг. Үүнийгээ зүүн бүсийнхээ хэмнэлтээр нөхчихнө. Цаашид Бөөрөлжүүтийн цахилгаан станц үе шаттайгаар нэмэгдэнэ. Мөн Төв аймгийн Баян сумын нутагт бид сая 660 Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах шаваа тавилаа. Багануур дээр 50 Мвт-ын хүчин чадалтай батерей хуримтлалын станцыг ашиглалтад оруулах гэж байна. Ингээд том зургаараа Монгол Улс эрчим хүчнийхээ хараат байдлаас гарч, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангадаг болох боломж нээгдэж байгаа юм аа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.111.170)
    Чойжилсүрэн-д: 1. Ковид тусаад монголын цахилгааны хэрэглээ эрс нэмэгдсэн биш. Хэрэглэгчдийн тоо, ачаалал нэмэгдэж байгаа. ЭНэ бол жам ёсны үзэгдэл. Улсын хөгжилтэй холбоотой. Ковид биш шүү. 2. Хувийн хэвшлээс цхилгаан сьанц барих маш олон төслийг МАН тэргүүтэй улс төрийн намууд удаа дараа унагаж байсан. MSC,MAK -ийн төслүүдийг танай өмнөх удирдагч нар чинь дэмжсэн бол Бөөрөлжүүтийн хэмжээний цахилгаан станц хэдэн жилийн бий болох байлаа. 3. Улс төрчидгэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүс улс орны хөгжлийг хойш нь татаад байгаад МАН,АН,ХҮН дүгнэлт хийгээрэй
    2024 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ 6 цаг 25 мин Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ 6 цаг 47 мин Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо ирлээ 7 цаг 0 мин 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 7 цаг 8 мин 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо 7 цаг 20 мин Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо 7 цаг 34 мин Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ 7 цаг 38 мин Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан хурцдав 7 цаг 44 мин АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 7 цаг 50 мин Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ 7 цаг 53 мин УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндлөө 9 цаг 1 мин Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрөнгө оруулалтын зардлууд ирэх оны төсвөөс хасагдсан 9 цаг 15 мин Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дээр нь хяналт шалгалт хийж байна 21 цаг 5 мин Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад өвс тэжээл бэлтгэнэ Өчигдөр 17 цаг 31 мин Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийдвэрлэв Уржигдар 20 цаг 00 мин Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэл ядуурлыг бууруулж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлнэ Уржигдар 18 цаг 38 мин Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив Уржигдар 18 цаг 12 мин “Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ Уржигдар 15 цаг 22 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ Уржигдар 13 цаг 46 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ Уржигдар 13 цаг 38 мин
iИх уншсан
С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Петр Ян аварга цолоо хамгааллаа Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ О.Батхүү: Гараашийн татварыг тэглэхгүй бол тэмцэх хэрэгтэй Чадын цэргийн баг гурван хүүхдийг есөн жилийн дараа ээжтэй н...
Top