x

Үхрийн нуруун дээр зогсож байгаад муурны хажууд цаасан уутыг дэлбэлэх...

Игнобелийн гэх  шинжлэх ухааны хамгийн  утгагүй судалгаанд олгодог энэ  жилийн шагналыг гардуулах егөөдлийн ёслол Массачусетсийн их сургуульд болж өнгөрөв.

1940-өөд оны хачирхалтай туршилтыг орчин үед  сэргээн туршсанд  80 жилийн дараа нь Игнобелиар тэмдэглэв.

Игнобелийн шагнал: богино түүх, шагналын мөнгө
Есдүгээр сарын 12-нд Массачусетсийн технологийн дээд сургуульд Шнобелийн буюу Игнобелийн (Ig Nobel Prize —Nobel ба ignoble гэсэн үгийн шоглоомын нийлбэр,  англиар «доод гарлын» гэсэн утгатай) шагналын  2024 оны эздийг зарлах ёслол болжээ.
«Ер бусын судалгааны судар» гэх  шог сэтгүүлийн 1991 онд бий болгосон Игнобелийн  шагнал нь Нобелийн шагналын элэглэсэн хувилбар бөгөөд «эхлээд хүмүүсийг инээлгээд дараа нь тэднийг бодолд оруулдаг» бүтээлд  олгодог. Шагналтнууд нь Америкийн 40 центтэй тэнцэх 100 их наяд замбабвегийн долларын дэвсгэрт авах ёстой. Шагналтнуудын бүтээл  янз бүрийн  чиглэлийн сэтгүүлд нийтлэгдсэн байх ёстой 

Игнобелийн шагнал 2024: хэнд юуны төлөө олгогдов

Энх тайвны шагнал
Энэ жилийн Игнобелийг 10 ангиллаар олгов. Энх тайвны  шагналыг мөнх бусыг  аль эрт үзүүлсэн америкийн алдартай сэтгэл зүйч-бихевиорист Б. Ф. Скиннерт олгохоор шийджээ. Амьд тагтааг пуужинд  хийж тэдний тусламжтайгаар пуужинг байд чиглүүлэх боломжийг Скиннер бүр дэлхийн дайны үеэр  судлан туршиж байв.  Тусгай дасгалжуулсан тагтаа  дэлгэц дээрх  байн дүрсийг тоншин пуужинг чиглүүлэх ёстой байж. 1950-иад онуудад уг төслийг нэг мөр хаажээ.
Бие судлал
Бие судлалын  салбарын шагналыг японы хэсэг эрдэмтэд олон тооны хөхтөн амьтад анусаар дамжуулан  амьсгалах аргыг  нээсэнд нь өгөхөөр болов. Уг судалгааг  2021 онд Med сэтгүүлд нийтлүүлсэн ба япон эрдэмтэд коронавирусний цар тахалын эгзэгтэй үед  хиймэл амьсгааны аппарат  дутагдалтай байсан үеэр судалж эхэлжээ.
Тэд хулгана, харх, гахай бүдүүн гэдсээр  хүчил төрөгч авч цусаа тэтгэдэг  чадвартайг  тогтоож тэр нь  амьсалын үйлдлийг  хэвийн явуулах боломжийг өгсөн байв. Тэд  энтралийн  салхижуулалтыг  уушиг нь  ажиллахгүй  өвчтөнүүдэд нэмэлт арга хэрэглэх санал дэвшүүлсэн байв. 
Анатоми
Антомийн салбарт франц эрдэмтэд бөмбөрцгийн хойд хэсгийн хүмүүсийн үс нь өмнөд хэсгийнтэй адил  чиглэлээр ороогдох уу гэдэг судалгаандаа авахаар болов. Тэдний Journal of Stomatology, Oral and Maxillofacial Surgery сэтгүүлд нитлэгдсэн тэдний бүтээлд дэлхийн ихэнх хүмүүсийг үс  цагийн зүүний дагуу ороогддог гэтэл бөмбөрцгийн  өмнөд хэсгийнхэнд цагийн зүүний эсрэг үс нь ороогдох нь их гэж хэлжээ.
Эрдэмтэд  бөмбөрцгийн хоёр хагаст  үсний ороолго өөр байгаа нь дэлхийн эргэлтээс болон хойд хэсэгт нь салхи баруун тийш өмнөд хэсэгт нь зүүн тийш чиглэдэг гэсэн Кориолисийн эффект үүрэгтэй байж болно гэж франц ухаантнууд дүгнэжээ.
Ботаник
«Ботаник» номинацид нь Германы хэсэг эрдэмтэд тодров. Тэд «зарим ургамалууд  хажууд нь байгаа химэл  ургамлуудын хэлбэрийн дууриан гаргадаг» баталгааг олжээ. Туршилтынхаа явцад тэд  өмнөд америкийн чөдөргөнө  Boquila trifoliolata  хажууд нь тавьсан  пластик ургамлын навчны хэлбэрийг дуурайхаар оролдсон гээд ургамалд  нүд шиг ямар нэгэн зүйл байна гэж үзэв. Байж ч болох  л юм.
Анагаах
«Анагаах»  номинацид Герман, Бельги, Швейцарийн эрдэмтэд плацебо эм нь өвчины дагуул үр нөлөөтэй бол ямар ч дагуул нөлөөгүй эмнээс  илүү үр дүнтэй гэж  үзүүлээд тодорчээ..
Физик
Флоридагийн  их сургуулийн Жеймс Ляо «үхсэн хайруус загас  хөвдөг  чадвартайг тайлбарлаад  энэ салбарын шагналтан болов. 
Хими
Нидерландын эрдэмтэд «согтуу ба  эрүүл өтнүүдийг  ялгах хроматографын  аргыг хэрэглэсэндээ шагналтан болов. Өтнүүдийг полимерын материалыг судлахдаа модель болгон ашиглажээ.
Биологи
«Биологийн» шагналтнаар америк эрдэмтэд Фордайс Эли, Уильям Питерсен хоёр үхрийн  сүүг нэмэгдүүлэх 1940  оны хүчин зүйлийг  сэргээн туршсандаа шалгарав. Шагналын тодорхойлолтод  «үхрийн  нураан дээр зогсож байгаа  муурны хажууд  цаасан уутыг дэлбэлэх нь» гэж зааж өгчээ. Эли, Питерсен  муурыг үхрийн нуруун дээр  зогсоогоод 10 секунд тутам эсвэл хоёр минут тусам  дэргэд нь цаасан уутыг дэлбэлж байв. Дараа нь муургүйгээр  туршилтыг явуулаад айсан үнээний сүү өгөх нь буурдаг гэж тогтоожээ.
Хүн ам зүй
 «Демограф» номинацийн шагналаар Оксфордын их сургуулийн Сола Ньюманыг шагнав. «Олон тооны  алдартай урт настнууд төрөлт, үхлийн бүртгэлийг  ор төдийг явуулж байсан  газар амьдарч байсан  тухай дедектив  судалгаандаа» Ньюман шагналтан болсон гэжээ. Ньюман эдгээр нутаг оронд  ерөнхийдөө богино настай, тэнд бүртгэл байхгүй,  сүм хийдийн бүртгэлээр тэтгэвэр тогтоолгоход  алдаа, залилан ихтэй гэж тогтоожээ. 
Харьцангуйн онол
«Харьцангуйн онол» шагналтнуудаар 50 гаруй хүнтэй олон улсын эрдэмтдийн баг шагнагдлаа. Тэд Стэнфордын  их сургуулийн  статистик,  математикийн  профессор бөгөөд өмнө нь илбэчин байсан Перси Диаконисийн дэвшүүлсэн таамгийг батлах гэж үзжээ. Профессор дээш шидэгдсэн зоос  шидэгдсэн талаараа унана гэсэн таамаг гаргасан байв. Түүнийг шалгахаар тэр тавиад хүн 350 757  монетыг шидээд Диаконисийн  онолын 51 %-иар  батлагдсан гэж  тогтоожээ.

Эх сурвалж: vokrugsveta.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top