x

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2024.04.23) болж, дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар удирдан явууллаа. Энэ сарын 09-ний өдөр болсон шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга 26 үүрэг даалгавар өгсөн. Өгсөн үүрэг даалгаврын арав нь 100, 12 нь 90, дөрөв нь 70 хувийн хэрэгжилттэй буюу нийт үүрэг даалгавар 90.8 хувийн биелэлттэй хэрэгжсэн байна.  Тухайлбал,

  • Дүүргийн нутаг дэвсгэрт барилгын суурийн нүх ухсан байршлуудын нарийвчилсан судалгааг гаргаж “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-д хүргүүлэх үүрэг даалгаврыг өгсөн. Дээрх ажлын хүрээнд 2-р хороо, “Гранд плаза”, 6-р хороо 65-р байрны зүүн урд тал, 8-р хороо 11-р байрны ард, 16-р хороо 12д байрны зүүн тал, 32-р хороо 87 айлын орон сууцны урд, 27-р хороо “Голден парк” хотхоны зүүн талд тус тус барилгын суурь ухсан байршлын судалгааг гаргаж холбогдох газарт хүргүүлэхээр ажиллаж байна.

  • Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хууль, тогтоомж, хотын стандартын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 4 хороонд 51 самбар, 15 байршилд 995м2 авто замын нөхөөс хийсэн бол 3 байршилд 10 хогийн сав нүүлгэн шилжүүлсэн байна.

  • Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй авто машины дугуй засварын газруудын судалгааг гаргах, хаягдал дугуйг цэвэрлүүлэх ажлын хүрээнд 8, 9, 10, 20, 22, 30-р хороонд 11 байршилд байсан дугуйны хаягдлыг цэвэрлэсэн байна.   

  • Томоохон гудамж талбай дахь үүсмэл хог хаягдлыг бууруулах ажлын хүрээнд Ард Аюуш, Энэбишийн өргөн чөлөө дагуу хогийн цэг үүсдэг 23 байршлыг судалгааг гаргаж улмаар хяналтын камер суурилуулах бэлтгэл ажлыг хангасан байна. Мөн 300 аж, ахуйн нэгж байгууллагын төлөөлөлтэй газар дээр нь очиж уулзан албан бичиг өгч улмаар хог хаягдлыг ил задгай бус хуваарийн дагуу хогны машинд ачуулах зэрэг шаардлагатай мэдээллүүдийг хүргүүлсэн байна.

Дүүргийн Удирдах ажилтны Шуурхай зөвлөгөөний үеэр Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Энхтөр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

23 байршилд 549 гарааш буулгаж, 9882мкв талбайг чөлөөллөө

 

Нийслэл, Дүүргийн Засаг даргын гаргасан захирамжийн хүрээнд дүүргийн хэмжээнд гарааш буулгах, явган хүний орц гарц хааж хашаа хайс татсан газрыг чөлөөлөх, ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын явын талаар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Энхтөр мэдээлэл өглөө. Тэрбээр,  

  • Дүүргийн хэмжээнд 2024 онд 51 байршилд 748 гарааш буулгаж, 13.464 м2 талбайг чөлөөлөхөөр болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 23 байршилд 549 гарааш буулгаж, 9882м2 талбайг чөлөөллөө.

  • Дүүргийн нутаг дэвсгэрт 19 байршилд 10580 метр хашааг буулгаж, газар ашиглалтыг сайжруулж, явган хүний зорчигчийн зам талбайг нэмэгдүүллээ.

  • Нийслэл дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд энэ онд 97 байршилд 262 ТҮЦ нүүлгэн шилжүүлэхээс өнөөдрийн байдлаар 11байршилд 62 ТҮЦ-ийг нүүлгэсэн гэсэн мэдээллийг тус тус өгөв.

Хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх “Сонс анзаар” аян эхэллээ

Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Мөнхзаяа “Улаанбаатар марафон” болон “Сонс анзаар” зорилтот аяны талаар мэдээлэл өглөө.  Тодруулбал, гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулна. Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гарагт Д.Сүхбаатарын талбайд 09:30 цагт зохион байгуулна. Иймд хороодыг энэ үйл ажиллагаанд оршин суугчдаа идэвхтэй оролцуулахыг уриаллаа.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, аливаа эрсдэл, гэмт хэрэг, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажилд иргэдийг татан оролцуулах, хөршийн холбоог сайжруулах зорилгоор  “Сонс анзаар” зорилтот аяныг 2024.4.15-аас 06.15-ны өдрийг хүртэл зохион байгуулах бөгөөд удирдамжийг хүргүүлэх тул хүүхэд хамгааллын чиглэлээр зохион байгуулж буй энэ ажилд холбогдох хэлтсүүд хамтарч ажиллана уу гэсэн юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт дутуу байгаа ажлуудаа анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцолоо. Мөн дүүргийн томоохон гудамж болох Энэбиш, Энхтайван, Хасбаатарын гудамж, Нарны зам дагуу явган замын эвдрэл гэмтэл, стандартын шаардлага хангахгүй хаяг самбар, ил гарсан цахилгааны утас, ногоон байгууламжийн хайс хашлаганы эвдрэл гэмтэлтэй газар дээр нь явж танилцах, арга хэмжээ авч ажиллах ажлын хэсэг байгуулж, үр дүнг танилцуулахыг онцлоод дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд, 

  • Дүүргийн төсвөөс нийслэлд төвлөрүүлэх орлогыг энэ долоо хоногт багтаан танилцуулах

  • Хот нийтийн аж ахуйн байгууллагуудад ажиллаж байгаа ажилчдын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх тооцоо, судалгааг хийж, зохион байгуулах,

  • Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/367 дугаар захирамжийн хэрэгжилтийг эрчимжүүлж, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гэрлийн болон бусад шон дээгүүр татсан кабел утсыг цэгцлэх ажлуудыг шуурхай зохион байгуулж, ажлын үр дүнг олон, нийтэд мэдээлж ажиллах,

  • Боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын худалдан авах ажиллагааг эрчимжүүлж, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгын ажил, цаашид авч хэрэгжүүлэх, арга хэмжээний талаар танилцуулах,

  • Иргэн, аж ахуйн нэгж, сууц өмчлөгчдийн холбоодын эзэмшил, ашиглалтад байгаа усан оргилууруудын хэвийн найдвартай ажиллагааг хангах,

  • Дүүргийн нутаг дэвсгэрт ус ихээр тогтдог байршлуудад шаардлагатай үед ажиллах тоног төхөөрөмжийн нөөцийн мэдээллийг танилцуулах,

  • 2025 оны “Орон нутгийн хөгжлийн сан”-гаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний санал асуулгад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, бэлтгэл ажлыг ханган цахим буюу e-mongolia, www.onhs.mn болон цаасан хэлбэрээр санал асуулгыг зохион байгуулан ажиллах. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь 1 мин Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй 2 мин Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 5 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 7 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 9 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 13 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 13 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 1 цаг 14 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 1 цаг 26 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 1 цаг 50 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 2 цаг 58 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 3 цаг 23 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 3 цаг 48 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 3 цаг 55 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 4 цаг 10 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 4 цаг 33 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 4 цаг 38 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 4 цаг 40 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 21 цаг 35 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 21 цаг 55 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top