x

Хятадад үзмэрийн зориулалтаар ашиглагдаж байсан Зөвлөлтийн үеийн тэнгисийн байлдааны хөлөг шатжээ

Зөвлөлт Холбоот Улсын тэнгисийн флотын нисэх онгоц тээвэрлэгч асан хөлөг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Шанхай хотын ойролцоох Нантоны цөөрөмд байхдаа түймэрт шатжээ.

Минск нэртэй уг хөлөг сүүлийн найман жил Хөх мөрний сав дагуу орших цөөрөмд байрлаж, дотоод гадаадын жуулчдын үзмэр болж байсан юм.

Баасан гарагийн үдээс хойш Минск хөлөг дээр гал гарч, 24 цагийн дараа унтраасныг Хятадын үндэсний радио маргааш нь мэдээлжээ. Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгааг бас мэдээлсэн байна.

Цэргийн зэвсэг техникийн паркийн нэг үзмэр болж байсан уг хөлгийг сэргээн засварлаж байх үед гал гарчээ.

1970-1987 оны хооронд Зөвлөлт улс Киев ангиллын дөрвөн нисэх онгоц тээвэрлэгч тэнгисийн хөлөг үйлдвэрлэсний хоёр дахь нь Минск байв.

Арав гаруй нисэх онгоц, ижил тооны нисдэг тэрэг тээвэрлэх багтаамжтай Минск нь одоогийн АНУ-ын тэнгисийн флотын Nimitz ангиллын тээвэрлэгч хөлгийн багтаамжийн талд хүрэхгүй хэмжээтэй байжээ.

зураг

Одоогийн Украин улсад үйлдвэрлэж, Беларусийн нийслэлийн нэрээр нэрлэгдсэн хөлгийг 1978 оноос Зөвлөлтийн Номхон далайн флотод ашиглаж эхэлсэн байна.

1991 онд Зөвлөлт Холбоот Улс задрахад Оросын тэнгисийн флотод шилжиж иржээ.

1993 онд Оросын эрх баригчид Минскийг ижил ангиллын өөр нэг тээвэрлэгч хөлөг Новороссийскийн хамт ашиглалтаас гаргаж, Өмнөд Солонгосын нэг компанид төмрийн хаягдал болгон зарсан юм.

Новороссийск хөлгийг Өмнөд Солонгосын Похан боомтод задалсан бол байгаль орчныг хамгаалагчдын эсэргүүцлийн улмаас Минскийг задалж чадаагүй байна.

Ингээд Минскийг 2000 онд Хятадын нэг компани худалдан авч, Шэнжэн хотод “Minsk World” нэртэй зугаа цэнгээний төв болгон ашиглаж эхэлжээ.

Уг бизнес 2016 онд дампуурсны дараа хөлөг одоогийн зогсоол болох Нантонд ирж байрласан юм.

Минсктэй ижил ангиллын бусад гурван хөлгийн нэг нь болох Киев одоо Хятадын Тяньжин хотын тэнгисийн байлдааны хөлгүүдийн музейд үзмэр болон зогсож байгаа.

Үлдсэн нэг нь болох Баку хөлгийг 2004 онд Энэтхэг улс худалдан авч, шинэчлээд 2013 оноос хойш INS Vikramaditya нэрээр одоо болтол тэнгисийн флотдоо ашиглаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 3 цаг 17 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 3 цаг 20 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 3 цаг 21 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 3 цаг 23 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 3 цаг 25 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 3 цаг 27 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 5 цаг 45 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 5 цаг 46 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 5 цаг 47 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 48 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 5 цаг 49 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 7 цаг 11 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 7 цаг 13 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 7 цаг 15 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 17 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 7 цаг 18 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 7 цаг 34 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 7 цаг 37 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 7 цаг 38 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 9 цаг 23 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ...
Top