x

Э.Блинкен: Бидний саналыг Израил хүлээж авсан

Газын зурваст гал зогсоох хэлэлцээр байгуулахад саад болж буй санал зөрөлдөөнийг арилгахын тулд Вашингтоны дэвшүүлсэн саналыг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху хүлээн авсан гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен даваа гаригт мэдэгдээд, үүнтэй адил шийдвэр гаргахыг ХАМАС бүлэглэлд уриалжээ. 

Э.Блинкен Израилын Ерөнхий сайд Б.Нетаньяхутай хоёр цаг гаруйн турш уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө ийнхүү хэлсэн байна. Энэ санал бол хэлэлцээр байгуулахад чиглэсэн хамгийн сайн бөгөөд сүүлчийн боломж байж магадгүй гэдгийг тэрбээр өмнө нь онцлон хэлж байсан юм.

Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах асуудлаарх хэлэлцээ өнгөрсөн долоо хоногт Катарын Доха хотноо болсон боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй бөгөөд Израил-ХАМАС-ын хоорондын санал зөрөлдөөнийг арилгах АНУ-ын саналын дагуу энэ долоо хоногт дахин үргэлжлэх төлөвтэй байна.

Ерөнхийлөгч Жо Байден мөргөлдөөний талаар баримталж буй байр суурийнхаа улмаас ихээхэн дарамт шахалттай тулгарч буй үед Э.Блинкений айлчлал болж байна. АНУ-д Палестиныг дэмжсэн жагсаал өрнөж, сонгуулийн дүн хаашаа ч холбирч болзошгүй муж улсуудад лалын шашинтнууд болон араб гаралтай америкчуудын санал чухал болоод буй энэ үед Ардчилсан намын их хурал даваа гаригт эхэлж байна.

Үүнээс гадна, Палестины ХАМАС бүлэглэлийнхэн олон жилийн дараа Израилын нутаг дэвсгэрт амиа золиослон бөмбөг дэлбэлэх ажиллагааг дахин явуулахаа мэдэгдэж, ням гаригийн шөнө Тель-Авив хотод болсон дэлбэрэлтийн хариуцлагыг өөртөө хүлээсэн байна. Мөн даваа гарагт Израилын талаас Газын зурваст өгсөн агаарын цохилтод 30 палестин хүн өртөж амиа алджээ. Үүнээс үзэхэд талууд түр эвлэрэх, өргөн хүрээг хамарсан мөргөлдөөнөөс болгоомжилж буй шинж тун бага харагдаж байна.

“Өнөөдөр Ерөнхий сайд Нетаньяхутай хийсэн уулзалтын үеэр тэрбээр Израилын тал манай саналыг хүлээн авч, дэмжиж байгаагаа нотолсон. Одоо ХАМАС ийм алхмыг хийх ёстой. Үүний дараа талууд АНУ, Египет, Катар зэрэг зуучлагчдын тусламжтайгаар уулзаж, хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүрэг амлалтаа хэрхэн биелүүлэх талаар зөвшилцөлд хүрэх ёстой” гэж Э.Блинкен Тель-Авив хотод сэтгүүлчдэд мэдээлжээ.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 3 цаг 15 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 3 цаг 18 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 3 цаг 19 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 3 цаг 21 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 3 цаг 23 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 3 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 5 цаг 43 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 5 цаг 44 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 5 цаг 45 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 46 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 5 цаг 47 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 7 цаг 9 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 7 цаг 11 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 7 цаг 13 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 15 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 7 цаг 16 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 7 цаг 32 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 7 цаг 35 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 7 цаг 36 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 9 цаг 21 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ...
Top