x

Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах шаардлагад сая гаруй иргэн гарын үсэг зуржээ

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулахыг шаардсан өргөх бичигт нэг сая гаруй хүний гарын үсэг зурсан тухай Yonhap агентлаг мэдээлжээ. 

Юн Сог Ёлыг "ерөнхийлөгчийн албан тушаалд тэнцэхгүй" гэсэн үндэслэлээр огцруулах хуулийн төслийг өргөн мэдүүлэхийг парламентын гишүүдэд уриалсан цахим өргөх бичигт ийм тооны гарын үсгийг арав хоногийн дотор цуглуулжээ. Түүнийг авлигын хэрэгт, мөн Умард Солонгостой дайн хийх аюул эрсдлийг бий болгож, Японы "Фүкүшима Дайчи" атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоос цэвэршүүлсэн усыг далайд асгахыг зогсоож чадаагүй нь Өмнөд Солонгосын иргэдийн эрүүл мэндэд эрсдэл учруулсан гэж буруутгажээ. Сөрөг хүчний томоохон нам болох “Тобура” Ардчилсан намын депутатууд мөн өргөх бичгийг дэмжсэн байна. 

Өргөх бичгийг парламентын хороонд хэлэлцүүлэхийн тулд сарын дотор 50 мянган хүн гарын үсэг зурсан байх ёстой. Үүний дараа нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барих боломжтой ажээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлын нэр хүндийн үзүүлэлт 2022 оны тавдугаар сард үүрэгт ажилдаа орсноос хойших хамгийн доод түвшиндээ буюу 21 хувьд хүрчээ. Бүрэн эрхийнх нь хоёр шахам жилийн хугацаанд түүний рейтинг өсөөгүй байна. 2022 оны зургаадугаар сарын эхээр буюу тангараг өргөснөөс нь хойш нэг сарын дараа дэмжлэгийнх нь түвшин 50 хувиас доошилж буурсан нь прокурорын байгууллагаас янз бүрийн албан тушаалд ирсэн хүмүүстэй холбоотой байв. 2023 оны гуравдугаар сард Өмнөд Солонгос Япон улстай харилцаагаа хэвийн болгож эхэлсний дараа түүний рейтинг 30 хувь болж унасан бөгөөд Өмнөд Солонгосын иргэдийн олонх нь хоёр талын байгуулсан гэрээний нөхцөлийг Сөүлд ашиггүй гэж үзжээ. Түүнээс хойш энэ үзүүлэлт 20-40 хувийн хооронд хэлбэлзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 3 цаг 18 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 3 цаг 20 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 3 цаг 22 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 3 цаг 24 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 3 цаг 26 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 3 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 5 цаг 46 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 5 цаг 47 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 5 цаг 48 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 48 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 5 цаг 49 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 7 цаг 12 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 7 цаг 14 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 7 цаг 16 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 18 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 7 цаг 19 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 7 цаг 35 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 7 цаг 38 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 7 цаг 38 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 9 цаг 24 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ...
Top