x

Умард Солонгос телевизийн өргөн нэвтрүүлгийн цацалтаа Оросын хиймэл дагуулд шилжүүлжээ

Умард Солонгосын дэглэм төв телевизийн өргөн нэвтрүүлгийн цацалтаа Хятадын хиймэл дагуулаас Оросын хиймэл дагуул руу шилжүүлснийг Өмнөд Солонгосын засгийн газрын төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.

Тухайлбал тус улсын төрийн албан ёсны суваг Солонгосын Төв Телевиз зургаадугаар сарын 20-ноос эхлэн Оросын Экспресс 103 хиймэл дагуулаар дамжиж эхэлсэн байна.

Өмнө нь Хятадын ChinaSat 12 хиймэл дагуулыг ашигладаг байжээ.

Үүний улмаас Өмнөд Солонгосын тал Даваа гарагаас эхлэн Умард Солонгосын телевизийн нэвтрүүлгийг үзэх боломжгүй болсон байна.

“Умард Солонгос өргөн нэвтрүүлгийн цацалтаа Хятадын хиймэл дагуулаас Оросын хиймэл дагуулд шилжүүлсэн. Үүний улмаас Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрийн зарим хэсэгт хүлээж авах боломжгүй болоод байна” гэж Сөүлийн албаны эх сурвалж мэдээлжээ.

Энэ нь Умард Солонгосын хэвлэл мэдээллийг хянадаг Өмнөд Солонгосын засгийн газрын яамд, агентлагуудын ажилд хүндрэл учруулсан байна.

Умард Солонгосын эрх баригчид хиймэл дагуулаа солих болсон шалтгаан тодорхойгүй байгаа юм.

ChinaSat 12 хиймэл дагуулаар нэвтрүүлэг цацах 15 жилийн гэрээг 2012 онд байгуулж байжээ. Тиймээс гэрээний хугацаа дуусах болоогүй байгаа юм байна.

Энэхүү алхам нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар зургаадугаар сарын 19-нд Пёнянд уулзсаны дараа хэрэгжиж байна.

Өмнөд Солонгосын төрийн албад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Умард Солонгосын телевизийн нэвтрүүлгийг хиймэл дагуулаас хүлээн авч үздэг байжээ.

Харин энгийн иргэдэд хориотой байдаг юм.

Эх сурвалж: Yonhap News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 3 цаг 12 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 3 цаг 15 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 3 цаг 16 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 3 цаг 18 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 3 цаг 20 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 3 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 5 цаг 41 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 5 цаг 41 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 5 цаг 42 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 43 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 5 цаг 44 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 7 цаг 6 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 7 цаг 9 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 7 цаг 10 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 12 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 7 цаг 13 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 7 цаг 29 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 7 цаг 32 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 7 цаг 33 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 9 цаг 18 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ...
Top