x

БНХАУ-ын “Чанъэ-6” аппарат сарны цаад талын хөрсний дээжийг дэлхийд авчирлаа

БНХАУ-ын "Чанъэ-6" аппарат сарны цаад талын хөрсний дээжийг дэлхийд амжилттай авч ирлээ гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллээ.

Энэ нь түүхэнд сарны судлагдаагүй тал буюу ар талаас хөрсний дээж цуглуулж, дэлхийд авчирсан анхны тохиолдол болж байна.

Энэ хөрсний дээж сарны хоёр талын газарзүйн ялгааг танин мэдэх, гарагууд хэрхэн үүсэн бий болдог, саран дээр байгалийн ямар нөөц байгааг тогтоох шинжлэх ухааны гол хариултыг өгнө гэж эрдэмтэд найдаж байна.

Хятадын эрдэмтэд сарнаас дэлхийд авчирсан энэ хөрсөнд 2.5 сая жилийн настай галт уулын чулуулаг, хөрс шороо байгаа гэж таамаглаж буй юм байна.

Ер нь дэлхийн эрдэмтэд энэ дээжээс сарны цаад тал ус, хүчилтөрөгч, устөрөгч агуулж байж магадгүйг олж нээнэ гэсэн найдвар тээж байна.

Энэ аппаратыг зургаадугаар сарын 2-ны өдөр "Цюэцяо-2" холбооны хиймэл дагуулд тээн сарны цаад талын Өмнөд Туйлын Аполлон тогооны бүсэд амжилттай газардуулсан, аппаратыг хөөргөгч модуль сарны цаад талаас цуглуулсан дээжийг тээж зургаадугаар сарын 4-ний өдөр сарны гадаргуугаас хөөрсөн юм байна.

Сарны цаад талаас хөрсний дээж авчрах энэхүү даалгавар 53 хоног үргэлжилсэн байна.

Хятад улс 2019 онд сарны цаад талд газардсан цорын ганц улс болсон. Энэ удаагийнх бол Хятадын хувьд сар руу хийсэн 6 дахь, сарны цаад талд гарсан 2 дахь тохиолдол юм.

Дэлхийгээс алслагдсан ар тал нь аварга том тогоо, цөөхөн хавтгай гадаргуутай учраас түүнд хүрэхэд техникийн хувьд хэцүү байдаг гэж сансар судлалд үздэг юм байна.

БНХАУ Америк, Оросыг гүйцэхийн тулд сүүлийн 10 жилийн хугацаанд сансар судлалын хөтөлбөрт ихээхэн хүч, нөөцийг зарцуулж байгаа. Үүний зэрэгцээ 2030 он гэхэд Хятад улс сар руу сансрын баг илгээх, бүр цаашлаад сарны өмнөд туйлд бааз байгуулахаар төлөвлөж байна.

Шинжээчид сансрын төлөөх өрсөлдөөн зөвхөн хүнийг саран дээр гаргах бус харин сарны минералын нөөцийг хянахын төлөө байх болно гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 3 цаг 27 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 3 цаг 30 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 3 цаг 32 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 3 цаг 33 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 3 цаг 35 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 3 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 5 цаг 56 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 5 цаг 56 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 5 цаг 58 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 58 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 5 цаг 59 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 7 цаг 21 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 7 цаг 24 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 7 цаг 25 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 27 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 7 цаг 28 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 7 цаг 45 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 7 цаг 48 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 7 цаг 48 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 9 цаг 34 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ...
Top