x

Канад улс БНХАУ-ын цахилгаан автомашины импортын татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна

Канадын Засгийн газар худалдааны талбарт Америк, Европтой нэгдмэл бодлого баримтлах арга замыг эрэлхийлж байна.

Энэ хүрээнд Канад улс Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашины импортыг хязгаарлах бодлого барьж байна.

Канадын Сангийн сайд Хятадын цахилгаан автомашины импортыг хязгаарлах асуудлаар олон нийтийн дунд долоодугаар сарын 2-ноос эхлээд 30 хоногийн хугацаанд хэлэлцүүлэг явуулахаар зарлалаа.

Энэ бол Хятадын цахилгаан автомашины татварыг огцом нэмэгдүүлэх хөрсийг бэлтгэж байгаа эхний алхам гэж үзэж болно.

Канадын автомашины салбар Хятадын төрөөс зориудаар, хэт их татаасаар дэмжих бодлогоос үүдэлтэй шударга бус өрсөлдөөнтэй тулгарч байна гэж Канадын Сангийн яам мэдэгдсэн.

Харин Бээжин өөрийн хэт давуу хүчин чадлаар далайлган цахилгаан автомашины зах зээлд шударга бус өрсөлдөөн бий болголоо гэсэн Олон улсын шүүмжлэлийг няцааж байгаа юм.

Канадын Засгийн газар Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэлд тогтоосон татварын хэмжээг нэмэгдүүлэхдээ Америк болон Европын холбоотой нэгдмэл бодлого барих эсэх дээр иргэдийнхээ санаа бодлыг тусгахаар зорьж байна.

Канадын эрх баригчид ажлын байраа хамгаалахын тулд импортын татвар нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн дотоодын автомашин үйлдвэрлэгчдийнхээ шахалттай тулгарч байгаа.

Канадын хамгийн их хүн амтай муж, автомашины үндсэн үйлдвэрлэлийн төв болох Онтариогийн ерөнхий сайд Оттаваг Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан автомашинд дор хаяж 100 хувийн татвар ногдуулахыг уриалсан байна.

Одоогоор Канад улс Хятадын цахилгаан автомашинаас 6 орчим хувийн импортын татвар авдаг. Хятадын хувьд одоогоор цахилгаан автомашины салбарт тэргүүлж байна.

2021 онд дэлхий даяар цахилгаан автомашины лити-ион батарейны бараг 80 хувь нь Хятадын зах зээлээс гарсан, Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр 2023 оны байдлаар дэлхийн цахилгаан автомашины борлуулалтын 60 орчим хувь нь Хятадад үйлдвэрлэсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 39 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 41 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 44 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 46 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 47 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 17 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 18 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 19 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 23 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 39 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 17 цаг 5 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 17 цаг 7 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 22 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 18 цаг 7 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 40 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 43 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 45 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 47 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 22 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 35 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top