x

Эпилепси өвчтэй хүүхдийн гавлын ясанд анх удаа таталтыг хянах төхөөрөмж суулгажээ

ЛОНДОН, 2024 оны зургаадугаар сарын 25 /BBC/. Эпилепси буюу уналт таталтын өвчтэй Оран Ноулсон хэмээх 13 настай хүү  мэдрэлийг өдөөгч төхөөрөмж буюу уналт таталтыг хянах шинэ төхөөрөмжийг гавлын ясандаа суулгуулсан анхны өвчтөн болжээ.

Төхөөрөмжийн илгээсэн дохио нь тархины гүнд нэвтэрдэг бөгөөд хүү өдрийн цагаар таталт өгөх давтамж тав дахин багассан байна. Ораны ээж Жастин Ноулсон ВВС-д ярилцлага өгөхдөө, хүү маань аз жаргалтай болж байгаа нь илт анзаарагдаж байгаа, "түүний амьдралын чанар мэдэгдэхүйц сайжирсан" хэмээн ярилаа.

Уг төхөөрөмжийг суулгах мэс заслыг өнгөрсөн оны 10 дугаар сард Лондоны “Грейт-Ормонд-стрит” хүүхдийн эмнэлэгт эмнэлзүйн туршилтын хүрээнд хийсэн байна. 

Оран хүү Соммерсет гүнлэгт төрсөн бөгөөд гурван настайдаа эпилепсийн ховор тохиолддог, эмчлэхэд хэцүү хэлбэр болох Леннокс-Гастаутын хам шинжтэй гэж оношлогджээ. 

Ораны эмчилгээг хүнд эпилепситэй өвчтөнүүдэд тархины гүн өдөөлт өгөх нь аюулгүй, үр дүнтэй эсэхийг үнэлэх зорилготой цуврал судалгаа буюу CADET төслийн хүрээнд хийж байгаа ажээ. “Грейт-Ормонд-стрит” эмнэлэгт явуулж буй эмнэлзүйн туршилтыг Лондоны их сургуулийн коллеж, Кингс коллежийн эмнэлэг, Оксфордын их сургуулийн эрдэмтдийн баг хамтран хийж байна. 

Тархины эсээс цахилгаан цэнэгжилт богино хугацаанд хэт ялгаран, үйл ажиллагаа алдагдахад унаж татаж эхэлдэг. Тэгвэл мэдрэлийг өдөөгч энэ төхөөрөмж нь цахилгаан цэнэгжилтийн ийм хэвийн бус байдлыг зогсоох эсвэл засах зориулалттай тогтмол гүйдлийн импульсийг тасралтгүй ялгаруулдаг ажээ. 

Хүүхдийн мэдрэлийн мэс засалч Мартин Тисдаллаар ахлуулсан эмч нарын баг мэдрэлийн эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулах гол зангилаа болох тархины яг төвд байрлах таламус руу хүрэхийн тулд Ораны тархины гүнд хоёр электрод суулгажээ. Дараа нь утаснуудын үзүүрийг мэдрэлийг өдөөгч төхөөрөмжтэй холбож, талуудын урт нь 3.5 см, 0.6 см-ийн зузаантай дөрвөлжин хэлбэртэй уг төхөөрөмжийг хүүгийн гавлын ясанд суулгажээ. Төхөөрөмжийг утасгүй чихэвч зүүн цэнэглэж болдог байна. Энэхүү төхөөрөмжийг Их Британийн “Amber Therapeutics” компанид зохион бүтээжээ. 

Мэс заслыг хийсний дараа төхөөрөмжийг асаахаас өмнө хүүд мэс заслаас эдгэрэх нэг сарын хугацаа өгчээ. Эмнэлзүйн туршилтын хүрээнд уг төхөөрөмжийг дахин гурван хүүхдэд суулгахаар төлөвлөсөн байна.

Одоогоор уг төхөөрөмж тасралтгүй ажиллаж, тархины төв рүү байнга цахилгаан дохио илгээж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 3 цаг 27 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 3 цаг 30 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 3 цаг 31 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 3 цаг 33 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 3 цаг 35 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 3 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 5 цаг 55 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 5 цаг 56 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 5 цаг 57 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 5 цаг 57 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 5 цаг 58 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 7 цаг 21 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 7 цаг 23 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 7 цаг 25 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 7 цаг 27 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 7 цаг 28 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 7 цаг 44 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 7 цаг 47 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 7 цаг 47 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 9 цаг 33 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ...
Top