x

Украинд зэвсэг нийлүүлэх эсэх нь Оросын дараагийн алхмаас хамаарахыг Өмнөд Солонгосын тал мэдэгдлээ

Ням гарагт Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чан Хо Жин телевизээр ярихдаа өнгөрсөн долоо хоногт Пёнянд байгуулагдсан ОХУ-БНАСАУ-ын гэрээний талаар тус улсын албан ёсны байр суурийг илэрхийлжээ.

Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нар Пёнян хотод хоёр улсын иж бүрэн стратеги түншлэлийн гэрээг байгуулж, аль нэг улс нь түрэмгийлэлд өртвөл харилцан зэр зэвсгийн тусламж үзүүлэхээр тохиролцсон юм.

Ингэснээр Украины дайнд ашиглах зэвсгийг ОХУ-д Умард Солонгос нийлүүлэх, Оросын талаас өндөр нарийвчлалтай цохилтын зэвсэг Умард Солонгост нийлүүлэх боломж нээгдэж байгаа.

Өмнөд Солонгосын хувьд өнөөдрийг хүртэл Украинд зэр зэвсэг нийлүүлэхээс татгалзаж, зөвхөн хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан юм.

Харин Москва-Пёняны шинэ түншлэл Сөүлийн эрх баригчдын энэ байр суурийг өөрчлөхөд хүргэж байна.

“Бүх зүйл Оросын талын цаашид хийх алхмаас хамаарахыг би онцгойлон хэлмээр байна. Хэрвээ Орос улс Умард Солонгост өндөр нарийвчлалтай зэвсэг нийлүүлбэл бидэнд ямар нэг хязгаарлалт байхгүй болно” гэж KBS телевизэд өгсөн ярилцлагадаа Чан Хо Жин хэлжээ.

Энэ нь хэрвээ Орос улс “улаан шугамыг давбал” Өмнөд Солонгосын тал Украинд зэвсэг нийлүүлж эхэлнэ гэсэн үг юм.

Умард Солонгостой гэрээ байгуулсныхаа маргааш Путин хэрвээ Украинд зэвсэг нийлүүлэх шийдвэр гаргавал энэ нь Өмнөд Солонгосын хувьд “маш том алдаа” болохыг анхааруулж байв.

Чан өчигдөр ярихдаа “Хэрвээ Өмнөд Солонгос-Оросын харилцааг хэвийн болгохыг хүсэж байгаа бол Орос улс ч бас өөрийн зүгээс хичээл зүтгэл гаргах ёстойг би хэлмээр байна” гэжээ.

Эх сурвалж: Yonhap News

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 44 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 47 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 50 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 52 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 53 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 22 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 23 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 25 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 28 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 44 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 17 цаг 11 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 17 цаг 13 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 27 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 18 цаг 12 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 45 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 48 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 50 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 52 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 28 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 40 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top