x

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын хамгийн урт өдөр нийт цахилгаан эрчим хүчний 20 хувийг нарны эх үүсгүүр хангана

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдөр нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын хамгийн урт өдөр юм.

Энэ өдрийн цахилгаан эрчим хүчний дэлхийн нийт хэрэгцээний 20 хувийг нарны эх үүсгүүр хангах тооцоог Ember судалгааны хүрээлэн гаргажээ.

Энэ нь өнгөрсөн оны ижил өдрийнхөөс 16 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Нарны эрчим хүч өнөөдөр хамгийн хурдтай өсөж буй эх үүсгүүр болоод байгаа нь технологийн өртөг буурч байгаатай холбоотой. 2050 он гэхэд хүн төрөлхтний цахилгааны хамгийн том эх үүсгүүр нар болох төлөвтэй байна.

Өнгөрсөн оны турш дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 5.5 хувийг нарны үүсгүүр хангасан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Ember байгууллагын мэдээлснээр өнөөдөр дэлхийн 34 улс цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 10-аас дээш хувийг нарнаас гаргаж байна.

Өнөөдөр дэлхий даяар суурилагдсан бүх нарны хавтангуудын 89 хувь нь бөмбөрцгийн хойд хагаст байрладаг тухай Ember бас мэдээлжээ.

Бүтэн хоногийн 24 цагийн хэрэглээгээр дундчилж тооцвол өнөөдөр нарны үүсгүүр дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 8.2 хувийг хангах юм байна. Дээр дурдсан 20 хувь нь өдрийн цагийн хэрэглээнд эзлэх хэмжээ юм.

Энэ зургаадугаар сарын нийт хэрэглээнд нарны эх үүсгүүрийн эзлэх хэмжээ Хятад улсад 9.6 хувь, Европын Холбоонд 20 хувь, АНУ-д 6.9 хувь, Энэтхэгт 7.1 хувь байх тооцоог Ember гаргажээ.

“20 хувь нь дэлхийн цахилгаан эрчим хүчний чухал эх үүсгүүр нар болсныг харуулж байна. Батарейн өртөг буурснаар нар зөвхөн өдөр биш, шөнийн хэрэгцээг ч хангадаг болж байна” гэж Ember байгууллагын шинжээч Костанца Рангелова бичжээ.

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 23 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 25 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 27 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 29 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 30 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 51 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 52 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 53 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 53 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 54 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 17 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 19 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 21 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 22 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 23 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 40 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 43 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 43 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 29 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top