x

Израилын эргээс 3300 жилийн өмнө живсэн эртний хөлөг онгоцны үлдэгдэл олджээ

ТЕЛЬ-АВИВ, 2024 оны зургаадугаар сарын 21 /BBC/. Газрын тос, байгалийн хийн төлөвлөгөөт хайгуулын үеэр Газар дундын тэнгисийн зүүн хэсгээс 3300 жилийн настай, бүрэн бүтнээрээ хадгалагдсан олон зуун шавар ваар бүхий эртний хөлөг онгоцны үлдэгдэл олдсон тухай Израилын археологичид мэдээлжээ. 

Эртний хөлөг онгоцны үлдэгдэл Израилын хойд эргээс 90 км-ийн зайд 1800 орчим метрийн гүнд байжээ. Израилын эртний олдворын газрын шинжээчдийн хэлснээр, живсэн хөлөг онгоц бол энэ бүс нутгаас олдож байсан хөлөг онгоцнуудаас хамгийн эртнийх ажээ. Уг хөлөг онгоц далайн шуурганы үеэр эсвэл далайн дээрэмчдийн халдлагын улмаас живсэн байж магадгүй гэж таамаглаж байна. Энэхүү олдвор нь тухайн үеийн далайчид нар, оддоор зүг чигээ баримжаалан далайгаар аялдаг байсныг харуулж байна гэж шинжээчид ярилаа. 

Хөлөг онгоцны үлдэгдлийг Израилын эрэг хавиас шинэ орд газар илрүүлэх хайгуулын үеэр нефть, хийн “Energean” компанийн шумбагч аппаратаар илрүүлжээ. 

Одоогоор ердөө хоёрхон ваарыг тусгай хэрэгслээр далайн ёроолоос татаж гаргажээ. Мэргэжилтнүүд олдворыг тэр даруй судалж үзээд хүрэл зэвсгийн үеийн Канаан улсын ачааны хөлөг онгоц болохыг тогтоосон байна.

Энэ бол үнэхээр шуугиан тарьсан олдвор гэж шинжээчид мэдэгджээ. Учир нь Газар дундын тэнгисээс хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах хоёр л ачаатай хөлөг онгоц өмнө нь олдож байв. Тэдгээр хөлөг онгоцнуудыг Туркийн эргээс холгүй ердийн шумбагч аппаратаар илрүүлж байжээ. Шавар вааруудыг энэ зун Иерусалим дахь Израилын үндэсний археологийн музейд тавихаар төлөвлөж байгаа аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 24 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 26 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 28 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 30 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 31 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 52 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 53 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 54 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 54 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 55 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 18 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 20 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 22 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 23 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 24 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 41 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 44 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 44 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 30 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top