x

Саран дээр явуулах үйл ажиллагааны асуудлаар НҮБ анх удаа бага хурал зохион байгуулжээ

ВЕНА, 2024 оны зургаадугаар сарын 20 /Xinhua/. Саран дээр явуулах үйл ажиллагааны асуудлаарх НҮБ-ын анхдугаар бага хурал Австрийн нийслэл Вена хотноо болж, дэлхийн улс орнуудын сансрын агентлагуудын тэргүүн нар, сансрын нисгэгчид, эрдэмтэн судлаачид, салбарын төлөөлөгчид оролцлоо.

Ирэх арван жилд Сар луу илүү олон нислэг үйлдэх төлөвтэй байгаа тул эдгээр хөтөлбөр тогтвортой байх нь чухал ач холбогдолтой болохыг НҮБ-ын Сансар огторгуйн асуудал эрхэлсэн газар (UNOOSA) бага хурлын үеэр онцлон тэмдэглэв.

Тус хуралд БНХАУ-аас санаачлан, хэд хэдэн улс орон, байгууллагын боловсруулсан шинжлэх ухааны туршилтын хөтөлбөр болох Олон улсын сарны судалгааны станцыг байгуулах гэрээнд гарын үсэг зурсан орнуудын төлөөлөгчид, түүнчлэн НАСА-гийн "Артемисийн хэлэлцээр"-т нэгдсэн орнуудын төлөөлөгчид оролцож, сарны судалгааг эв найрамдалтай, тогтвортой явуулах, мөн хамтран судлах нийтлэг арга зам, тэргүүлэх чиглэлүүдийг хэлэлцжээ.

UNOOSA-ийн захирал Аарти Холла-Майни бага хурлын үеэр мэдэгдэхдээ "Энд хүрэлцэн ирсэн хүн бүр манай гаргийн цорын ганц дагуулыг хамгаалахыг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна. "Сансрын уралдаан" эсвэл хуваагдмал сансрын орон зайг бий болгох бодлогоос илүүтэй Сарыг судлах асуудлаар зөвлөлдөж, зохицуулах тал дээр олон улсын зөвшилцөл нэмэгдэж байна" гэлээ. 

Тэрбээр Саран дээрх үйл ажиллагааны тогтвортой, аюулгүй байдлыг хангахын тулд сонирхогч талуудын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог нэмэгдүүлэхийг уриалсан байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 22 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 24 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 26 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 28 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 30 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 50 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 51 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 52 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 52 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 53 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 16 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 18 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 20 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 22 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 23 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 39 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 42 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 42 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top