x

Европын холбоо ирэх сараас Хятадын цахилгаан автомашинуудад нэмэлт татвар ногдуулна

Европын холбоо ирэх сараас Хятадын цахилгаан автомашинуудад 38.1 хүртэл хувийн нэмэлт татвар ногдуулахаа зарлалаа.

Хятадтай хийж байгаа энэ талын яриа хэлэлцээ нь үр дүнд хүрэхгүй бол татварын шинэ нэмэгдлийг ирэх сарын 4-нөөс мөрдөхөөр төлөвлөж буй юм байна.

Европын холбооны энэ алхмыг Хятад улс харин худалдааны зөрчилдөөн үүсгэж байдлыг улам хурцатгаж байгаа, “илэрхий гаалиар хавчих үйлдэл” гэж туйлаас сэтгэл гонсгор байгаагаа мэдэгдсэн байна.

Хятадын үйлдвэрийн цахилгаан автомашинууд засгаас нь олгодог шударга бус татаасаас ашиг хүртэж, Европын үйлдвэрлэгчдэд “эдийн засгийн хохирол хүлээх” аюулд оруулж байна гэж Европын комисс үзсэн байна.

Улмаар шинээр нэвтрүүлэх татвар, өмнө нь мөрдөгдөж байсан 10 хувийн татвар дээр нэмэгдэл болж татагдана гэдгийг Европын комисс мэдээлсэн.

Хятадад үйлдвэрлэл явуулдаг барууны үйлдвэрлэгчдэд энэ нэмэлт татвар мөн үйлчлэх юм байна. Хятадын худалдааны яам энэ тухайд нэлээд хурц мэдэгдэл хийж, Европын комиссын шийдвэр дэлхийн цахилгаан автомашины аж үйлдвэрийг “илт доголдуулж, доройтуулна” хэмээн эрс буруутгасны зэрэгцээ хариу арга хэмжээ авна гэдгээ мөн ойлгуулсан байна.

Европын холбоог энэ буруу шийдвэрээ нэн даруй залруулахыг уриалжээ. Үүний зэрэгцээ Европын комиссын нэвтрүүлэх гэж байгаа нэмэлт татвар өнгөрсөн сард АНУ Хятадын цахилгаан автомашинуудад ногдуулдаг татвараа 25 хувиас 100 хувь болгож өсгөхөө зарласны дэргэд харьцангуй даруухан байгааг ажиглагчид тэмдэглэж байна.

Европын холбооны зүгээс өнгөрсөн оны 10 сард Хятадын цахилгаан автомашинууд шударга бус өрсөлдөөн үүсгэж, зах зээлийг доройтуулж байна гэдэг үүднээс хяналт шалгалтыг эхлүүлсэн.

Улмаар Хятадын үйлдвэрлэгчдэд хангамж нийлүүлэлтийн сүлжээний үе шат тутамд засгаас нь татаас олгодог болохыг нягтлан тогтоожээ.

Мөн хятад машинуудын Европын холбооны зах зээлд эзлэх хувь эрс ихэссэнээс Европын холбооны өөрийнх нь үйлдвэрлэгчид үнээ өсгөх аргагүй болж, алдагдалд орж байна гэж дүгнэсэн байна.

Гэхдээ Европын холбооны энэ шийтгэлийн чанартай татвар цахилгаан автомашины салбарт нөлөөлөх боловч сэргэх төлөвтөө орсон Хятадын эдийн засгийг сааруулахгүй гэдэг байр суурийг “Сити групп”-ын шинжээчид илэрхийлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 23 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 25 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 27 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 29 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 31 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 51 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 52 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 53 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 53 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 54 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 17 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 19 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 21 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 23 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 24 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 40 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 43 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 43 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 29 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top