x

НАТО-гийн гишүүн 20 гаруй улс ДНБ-ий 2 хувийг батлан хамгаалахад зарцуулна

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 18 /VOA/. ДНБ-ий хоёроос доошгүй хувийг батлан хамгаалахад зарцуулах зорилтыг энэ онд НАТО-гийн гишүүн 20 гаруй улс биелүүлнэ гэж тус эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг даваа гарагт Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсаныхаа дараа мэдэгджээ. 

Цагаан ордонд Ерөнхийлөгч Жо Байдентай хэлэлцээ хийх үеэр Й.Столтенберг хэлэхдээ, одоо энэ зорилтыг хэрэгжүүлж буй НАТО-гийн холбоотнуудын тоо таван жилийн өмнөхөөс хамаагүй олон болсон, тухайн үед ийм улс орны тоо арваас хэтрэхгүй байв гэлээ.  

“Европын холбоотнууд болон Канад улс энэ онд батлан хамгаалах зардлаа 18 хувиар нэмэгдүүлж байгаа нь сүүлийн арван жилийн хугацаан дахь хамгийн их хувиар өсгөсөн үзүүлэлт бөгөөд 23 улс энэ онд батлан хамгаалах зардалд ДНБ-ий 2 ба түүнээс дээш хувийг зарцуулахаар төлөвлөж байна" гэж эвслийн тэргүүн хэлсэн байна. 

Й.Столтенберг АНУ-ын нийслэлд ирэх сард болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэлийг хангахаар Вашингтонд иржээ.

Ж.Байден хэлэхдээ, Украин Оросын цэргүүдтэй тулалдаж байгаа энэ үед Европын хувьд Дэлхийн II дайнаас хойших хамгийн эгзэгтэй мөчүүдийг туулж байна гэжээ. “Бид НАТО-гийн зүүн жигүүрийг бэхжүүлж, газар нутгийнх нь нэг сантиметр бүрийг хамгаалах болно гэдгийг харууллаа” гэж тэрбээр хэлсэн байна.

НАТО-гийн удирдагчид 2014 оны дээд хэмжээний уулзалтын үеэр ДНБ-ий хоёр хувийг батлан хамгаалахад зарцуулах зорилт тавихад АНУ, Грек, Их Британи гэсэн гуравхан гишүүн орон биелүүлснийг Й.Столтенберг онцлон тэмдэглэжээ. Тухайн үед НАТО 28 гишүүнтэй байсан бол одоо 32 болоод байгаа юм.

Түүний хэлснээр, Вашингтонд болох эвслийн дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх гол сэдэв нь НАТО-гийн батлах хамгаалах зардлын тухай байх аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 28 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 31 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 32 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 34 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 36 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 38 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 56 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 57 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 58 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 58 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 59 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 22 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 24 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 26 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 28 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 29 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 45 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 48 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 48 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 34 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top