x

В.Путин Умард Солонгос, Вьетнамд айлчилна

МОСКВА, 2024 оны зургаадугаар сарын 18 /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 18, 19-ний өдрүүдэд БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны урилгаар тус улсад найрсаг төрийн айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба даваа гарагт мэдээлэв.

Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын мэдээлснээр, Пёньянд хийх айлчлал “маш шахуу хөтөлбөртэй байх” ажээ. Төрөл бүрийн форматаар хийх уулзалтуудын үеэр "хамгийн чухал, хамгийн эмзэг асуудлуудыг" хэлэлцэнэ гэж Ю.Ушаков сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Батлан хамгаалахын шинэ сайд Андрей Белоусов  багтжээ. 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун В.Путиний урилгаар 2023 оны есдүгээр сард Орост албан ёсны айлчлал хийсэн юм. Тухайн үед ОХУ нь коронавирусний цар тахал эхэлснээс хойш БНАСАУ-ын удирдагчийн айлчилсан анхны улс болсон бөгөөд цар тахлын улмаас тус улс хилээ хаасан байсан билээ. Ким Жөн Ун Оросын Алс Дорнодод айлчилж, Оросын удирдагчийг тааламжтай үедээ айлчлахыг урьсан юм.

В.Путин 2000 онд ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хоёр сарын дараа буюу долоодугаар сард Пёньянд айлчилж байсан юм. Уг айлчлалын үеэр тэрбээр тус улсын тухайн үеийн удирдагч, одоогийн удирдагчийн эцэг Ким Жөн Илтэй хоёр талын болон олон улсын асуудлуудыг хэлэлцэж, БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ил Сений бунханд зочилж, Солонгосыг чөлөөлсөн Зөвлөлтийн цэргүүдийн хөшөөнд цэцэг өргөж байв.

Кремлийн хэвлэлийн албаны мэдээнд мөн В.Путин зургаадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Вьетнамын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонгийн урилгаар Вьетнамд айлчилна гэж дурджээ. Ханойд В.Путин Вьетнамын Ерөнхийлөгч То Лам, Ерөнхий сайд Фам Минь Тин, Үндэсний Ассамблейн дарга Чан Тхань Ман нартай уулзах бөгөөд Орос, Вьетнамын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Яриа хэлэлцээний дараа хоёр тал хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 25 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 27 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 29 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 31 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 32 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 53 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 54 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 55 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 55 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 56 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 19 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 21 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 23 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 24 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 25 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 42 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 45 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 45 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 31 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top