x

Дэлхийд анхны натри хөргүүртэй реакторыг Б.Гейтсийн компани барина

Америкийн тэрбумтан Билл Гейтсийн үүсгэн байгуулсан “ТерраПауэр” компани дэлхийд анхных болох натри хөргүүртэй цөмийн реакторыг барих ажлыг эхлүүлжээ. Энэхүү шинэ технологийг нэвтрүүлснээр АНУ цөмийн эрчим хүчний салбарт манлайлна гэж тэрбээр үзэж байна. 

“Натриум” хэмээн нэрлэсэн уг реактор нь АНУ-ын Вайоминг муж улсын Кеммерер хотод байрлах бөгөөд ашиглалтад оруулсны дараа бүрэн ажиллагаатай арилжааны цахилгаан станц болох ажээ. Гейтсийн хэлснээр, “Натриум” нь "дэлхийн хамгийн дэвшилтэт, хамгийн аюулгүй цөмийн байгууламж" байх агаад өнөөдөр ашиглаж байгаа реакторуудаас хэд дахин бага хаягдал ялгаруулна. 

Уг станцыг "Науттон" гэдэг хааж буй нүүрсний цахилгаан станцын ойролцоо барих бөгөөд нүүрсний эрчим хүчнээс цөмийн эрчим хүч рүү шилжихээр хэрэгжүүлж буй дэлхийн цорын ганц төсөл юм.

Эрчим хүч үйлдвэрлэдэг уурын турбин болон бусад төхөөрөмжийг байрлуулах “эрчим хүчний арал” дээрх барилгын ажлыг ирэх онд эхлүүлэх ажээ. "Натриум" атомын цахилгаан станцыг 2030 он гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. АНУ-ын цөмийн салбарын үйл ажиллагааг зохицуулах хороо тус компанийн барилгын зөвшөөрөл хүссэн өргөдлийг хянаж байх хооронд станцын цөмийн бус хэсгүүдийг эхлээд барих аж. Зохицуулах хороо компанийн хүсэлтийг өнгөрсөн сард хүлээн авчээ. 

Натри хөргүүртэй реакторын хөргүүрийн материалд усны оронд натриг ашигладаг. Ингэснээр одоогийн ажиллаж байгаа реакторуудаас илүү бага даралтад, өндөр температурт ажиллах боломж олгодог бөгөөд системийн аюулгүй байдал болон үр ашгийг нэмэгдүүлдэг байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 20 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 23 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 25 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 26 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 28 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 49 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 49 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 50 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 51 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 52 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 14 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 17 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 18 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 20 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 21 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 37 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 40 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 41 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 26 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top