x

Хондурас улс 20,000 хоригдлын багтаамжтай “мега шорон” байгуулахаар болжээ

Бямба гарагт Төв Америкийн Хондурас улсын ерөнхийлөгч Сиомара Кастро нийгмийн аюулгүй байдлыг сайжруулах, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх цогц төлөвлөгөөг зарлажээ.

Тухайлбал зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд зэвсэгт хүчний оролцоог нэмэгдүүлэх, хар тамхины наймаачдыг террорист ангилалд оруулах, шоронгийн зай багтаамжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг танилцуулсан байна.

Эдгээрээс хамгийн сонирхолтой арга хэмжээ нь 20,000 хоригдлын багтаамж бүхий “мега шорон” байгуулах төлөвлөгөө байлаа.

Хөрш Эль Сальвадор улс саяхан бас гэмт хэрэгтэй тэмцэх ажлын хүрээнд 40,000 хоригдлын багтаамжтай шорон байгуулсан нь нийт Латин Америкийн хамгийн том шорон болсон юм.

Хондурас улсын зүүн бүсийн Оланчо мужийн нутагт хамгийн аюултай гэмт хэрэгтнүүдийг хорих 20,000 хүний багтаамжтай шорон байгуулах ажил ойрын үед эхлэхийг тус улсын зэвсэгт хүчний ерөнхий штабын тэргүүн, хошууч генерал Рузвельт Эрнандез мэдээлжээ.

10 сая хүн амтай Хондурас улсын нийт шоронгийн багтаамж 13,000 байдаг ч одоогоор 19,500 орчим хүн хоригдож байгаа юм байна.

Өнгөрсөн онд ерөнхийлөгч Кастро тус улсын эргээс 250 км зайтай оршдог Ислас дел Сисне арал дээр 2,000 хүний багтаамжтай шорон байгуулах төлөвлөгөөг зарлаж байв. Энэ төлөвлөгөө хэрэгжвэл дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст оршдог цорын ганц арлын шорон болох юм.

Эль Сальвадор улсын ерөнхийлөгч Найб Букелегийн гэмт хэрэгтэй хатуу аргаар тэмцэж буй туршлага сүүлийн жилүүдэд Төв Америкийн орнуудын дунд үлгэр жишээ болоод байгаа.

Хондурасын зүүний үзэлтэй ерөнхийлөгч Сиомара Кастро хөршийнхөө туршлагыг авч хэрэгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын дотоод хэргийн сайд Густаво Санчез 2024 оны эхний таван сард бүртгэгдсэн аллагын тоо өнгөрсөн оны ижил хугацаатай харьцуулахад 20 хувиар буурсныг мэдээлсэн юм.

Гэхдээ ажиглагчид Букелегийн загвар илүү хүчирхэг гэмт хэргийн бүлгүүдтэй, авлига гүнзгийрсэн Хондураст үр дүнгээ өгнө гэдэгт эргэлзэж байна.

Эх сурвалж: Associated Press

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 24 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 27 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 29 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 31 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 32 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 53 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 53 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 55 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 55 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 56 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 18 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 21 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 23 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 24 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 25 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 42 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 45 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 45 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 31 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top