x

Украины асуудлаарх дээд түвшний уулзалтын эцсийн мэдэгдлийг 80 улс дэмжжээ

ЛЮЦЕРН, 2024 оны зургаадугаар сарын 17 /euronews/. Украинд энх тайван тогтоох асуудлаарх дээд хэмжээний уулзалт Швейцарт улсад боллоо. Бюргеншток гэдэг рашаан сувиллын газарт хоёр өдөр үргэлжилсэн бага хурал хамтарсан мэдэгдэл гаргаснаар өндөрлөжээ.

Бага хуралд барууны орнуудаас голдуу, мөн хөгжиж буй зарим томоохон улс орны 100 орчим төлөөлөгч оролцлоо. Уулзалтад оролцогч 80 улс Украины "нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал"-ыг Оростой хийж буй дайныг зогсоох аливаа энхийн гэрээний үндэс суурь болгохыг уриалсан боловч хөгжиж буй зарим томоохон орон эл уриалгад нэгдээгүй байна.

Цөмийн аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал, хоригдол солилцоо гэсэн гурван гол асуудалд гол анхаарал хандуулсан эцсийн баримт бичигт Саудын Араб, АНЭУ, Бразил, ӨАБНУ, Энэтхэг, Тайланд, Мексик зэрэг орнууд гарын үсэг зураагүй байна. Мөн Ватикан дэмжээгүй байна. Уг мэдэгдлийг дэмжсэн орнуудын дотор Швейцар, Турк, Европын Холбооны гишүүн орнууд болон АНУ багтжээ.

НҮБ-ын Дүрэм болон "нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хүндэтгэх" нь Украинд цогц, шударга, бат бөх энх тайвныг тогтоох үндэс суурь болж чадна гэж эцсийн мэдэгдэлд дурдсан байна. 

Дайныг эхлүүлсэн Орос улсыг уриагүй тул хоёр өдөр үргэлжилсэн бага хурал нь дайныг зогсооход төдийлөн нөлөөлөхгүй гэж шинжээчид үзэж байна. Уг хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн Оросын гол холбоотон болох Хятад, ажиглагчаар оролцсон Бразил улсууд хамтран энх тайвны өөр замын зураглалыг гаргахыг оролдож байна.

Эцсийн мэдэгдэлд гурван асуудлыг тусгажээ 

  • "Запорожье" атомын цахилгаан станц болон бусад цөмийн байгууламжийг Киевийн хяналтад буцаан авах. “Украины эсрэг аливаа аюул занал учруулах, цөмийн зэвсэг ашиглахыг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ. 
  • Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гуравдагч орнуудад аюулгүй нийлүүлэх. “Хүнсний аюулгүй байдлыг зэвсэг болгон ашиглах ёсгүй” гэж мэдэгдлийг гаргагчид онцолсон байна. 
  • Олзны бүх цэргүүдийг солилцох, мөн хууль бусаар шилжүүлсэн иргэд, тэр дундаа хүүхдүүдийг Украин руу буцаахыг уриалжээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 26 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 29 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 30 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 32 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 34 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 54 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 55 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 56 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 57 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 57 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 20 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 22 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 24 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 26 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 27 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 43 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 46 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 47 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 32 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top