x

Газын зурваст "тактикийн завсарлага" авч байгаагаа Израилын арми мэдэгдэв

ЕЛЬ-АВИВ, 2024 оны зургаадугаар сарын 17 /euronews/. Израилын батлан хамгаалах хүчин палестинчуудад үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Газын зурваст явуулж буй байлдааны ажиллагаанд “тактикийн завсарлага” авч байгаагаа мэдэгдлээ. 

Тодруулбал, Газын зурвасын өмнөд хэсэгт явуулж буй цэргийн ажиллагааг өдрийн цагаар түр зогсоох ажээ. Палестинчуудад үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор “тактикийн завсарлага авах” шийдвэрийг гаргасан байна.

Израилын тал НҮБ болон бусад олон улсын байгууллагатай зөвлөлдсөний дараа ийм алхам хийжээ. Тус улсын Батлан хамгаалах хүчний мэдэгдэлд дурдсанаар, дараагийн мэдэгдлийг гаргах хүртэл өдөр бүр түр гал зогсооно.

Өглөөний 8 цагаас оройн 19 цаг хүртэл байлдааны ажиллагааг түр зогсоосноор хоол хүнс болон бусад тусламжийг ачсан ачааны машинууд Керем-Шалом шалган нэвтрүүлэх цэгт хүрснийхээ дараа Салах ад-Диний хурдны зам, мөн Газын зурвасын хойд хэсэгт аюулгүй явж хүрэх ёстой. Израилын Батлан хамгаалах хүчин хүмүүнлэгийн тусламж үзүүлэх хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжих болно гэдгээ мэдэгджээ.

Израилын цэргүүд Рафах руу дайрснаас хойш Газын зурваст хүмүүнлэгийн нөхцөл байдал улам дордож байгаа тул олон улсын хамтын нийгэмлэг хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар тус улсад үзүүлэх шахалтаа нэмэгдүүлсээр байгаа юм.

“Тактикийн завсарлага авах” шийдвэрийг Израилын бүх улстөрч бүгд зөвшөөрөөгүй байна. Уг шийдвэрийг хэт барууны үзэлтэй, Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир эрс шүүмжилжээ. Улмаар Израилын батлан хамгаалах хүчин гал түр зогсоосон нь Рафах дахь ажиллагааг зогсоосон гэсэн үг биш гэдгийг мэдэгдсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 25 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 28 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 30 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 32 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 33 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 54 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 54 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 56 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 56 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 57 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 19 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 22 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 24 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 25 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 26 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 43 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 46 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 46 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 32 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top