x

Украины асуудлаарх бага хурал өнөөдөр эхэлнэ

ЛЮЦЕРН, 2024 оны зургаадугаар сарын 15 /AP/. Украинд энх тайван тогтоох эхний алхмуудыг төлөвлөх бага хурал Швейцарын Люцерн хотод өнөөдөр эхэлнэ. Швейцарын эрх баригчдын мэдээлснээр, “Украины энх тайвны дээд хэмжээний уулзалт”-д 92 улс, найман байгууллага оролцох бөгөөд төр, засгийн тэргүүний түвшинд 57 улс, сайдын түвшинд 29 улс, элч төлөөлөгчийн түвшинд 6 улс оролцох ажээ.

Европын улстөрчдөөс Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Чехийн Ерөнхийлөгч Петр Павел, Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Литва улсын төрийн тэргүүн Гитанас Науседа, Австрийн Ерөнхийлөгч Карл Нехаммер, Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак, Италийн Засгийн газрын тэргүүн Жоржия Мелони, Эстонийн Ерөнхий сайд Кая Каллас, Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто, Сербийн Гадаад хэргийн сайд Марко Журич зэрэг хүмүүс оролцоно. 

АНУ-ыг дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Канад улсыг Ерөнхий сайд Жастин Трюдо төлөөлөх бол Өмнөд Америкийн орнуудаас Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Бразилын төлөөлөгч Франческа Буззи (ажиглагчийн хувиар), Эквадорын Ерөнхийлөгч Даниэль Нобоа, Мексикийн Гадаад хэргийн сайд Алисия Барсена зэрэг төлөөлөгчид ирэх ажээ. 

Ойрх Дорнодын орнуудаас Катарын Ерөнхий сайд шейх Мохаммед бин Абдулрахман бин Жассим Аль Тани, Бахрейны Гадаад хэргийн сайд Абдуллатиф бин Рашид Аль-Заяни, Израилын элч, Кнессетийн дарга асан Юлий Йоэль Эдельштейн болон бусад хүмүүс хүрэлцэн ирнэ.

ТУХН-ийн орнууд болон ОХУ-ын хөрш орнуудаас Армени (Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Армен Григорян), Гүрж (Ерөнхийлөгч Саломе Зурабишвили) улсууд оролцоно гэдгээ мэдэгджээ.

Турк улсаас Гадаад хэргийн сайд Хакан Фидан оролцоно. Дээд хэмжээний уулзалтад Азийн орнуудаас Япон, Энэтхэг улс оролцох бөгөөд Японыг Ерөнхий сайд Кишида Фүмио, Энэтхэгийг Орост Элчин сайдаар сууж асан Капур Паван төлөөлөн оролцох аж. 

Африк тивээс Ливи улсын ерөнхийлөгчийн зөвлөлийн дарга Мухаммад Юнис аль-Манфа, Сомалийн Ерөнхийлөгч Хасан Шейх Махмуд, ӨАБНУ-ын сайд нарын танхимын гишүүн асан Сидни Муфамади болон бусад төлөөлөгч ирнэ. НҮБ бага хурлын ажиглагчаар оролцохоор болсон байна. ОХУ-ыг уг уулзалтад уриагүй бол Хятад улс оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 27 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 30 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 31 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 33 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 35 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 55 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 56 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 57 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 58 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 59 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 21 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 23 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 25 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 27 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 28 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 44 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 47 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 48 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 33 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top