x

Америкийн бизнесийн түүхэнд байгаагүй өндөр шагнал урамшууллыг Илон Маск хүртэхээр боллоо

Тесла компанийн хувь эзэмшигчид өчигдөр тус компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн удаан яригдсан урамшууллын дүнг баталжээ.

Тэрбээр 2018 оноос хойш гаргасан амжилтынхаа төлөө $56 тэрбум хүртэл хэмжээтэй урамшуулал хүртэхээр болсон нь Америкийн бизнесийн салбарын түүхэнд байгаагүй их мөнгө юм.

$56 тэрбум хүртэл гэсний шалтгаан нь Тесла компанийн хувьцааны ханшаас хамаарч хэмжээ эцэслэн тогтоогдохтой холбоотой юм.

Өчигдөр Тесла компанийн жил тутмын хувьцаа эзэмшигчдийн хурал тус компани албан ёсны бүртгэлтэй Техас мужид зохион байгуулагджээ.

Өмнө нь Делавар мужид Тесла бүртгэлтэй байсан юм. Гэвч Маскийн урамшууллын хэмжээг энэ оны эхээр Делавар мужийн шүүх “үндэслэлгүй хэт өндөр” гэж үзээд хориг тавьсан нь бүртгэлээ шилжүүлэхэд хүргэжээ. Теслагийн зарим жижиг хувь эзэмшигчид Маскийн урамшууллыг цуцлуулахаар тус мужийн шүүхэд хандаад байсан юм.

Хурлын шийдвэрийн дагуу Илон Маск компанийн үнэлгээний 10 хувьтай тэнцэх 300 орчим сая ширхэг хувьцааг урамшуулалд авах болж байна.

Делаварын шүүхийн шийдвэрийн дараа хувьцаа эзэмшигчид Тесла компанийн бүртгэлийг өөр мужид шилжүүлж, Маскийн урамшууллын асуудлаар дахин санал хураахаар болж байлаа.

Төлөөлөн удирдах зөвлөл Теслаг амжилттай ажиллуулсан Маск ийм хэмжээний урамшуулал хүртэх эрхтэй гэж үзэж байв.

Бас Маскийг алдалгүй, компанид үргэлжлүүлэн ажиллуулахад уг урамшуулал чухал нөлөөтэй гэж үзсэн юм.

Маскийн урамшуулал нь өнгөрсөн оны Америкийн захирлуудын авсан хамгийн өндөр урамшууллын хэмжээнээс бараг 300 дахин өндөр болж байна.

 

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 14 цаг 23 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 14 цаг 25 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 14 цаг 28 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 14 цаг 30 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 14 цаг 31 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 16 цаг 1 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 16 цаг 2 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 16 цаг 3 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 16 цаг 7 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 16 цаг 23 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 16 цаг 49 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 16 цаг 51 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 17 цаг 6 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 17 цаг 51 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 21 цаг 24 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 21 цаг 27 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 21 цаг 29 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 21 цаг 31 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 22 цаг 6 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 22 цаг 19 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top