x

АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээжээ

ВАШИНГТОН, 2024 оны зургаадугаар сарын 13 /AP/. АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ 5.25-5.50 хувийн түвшинд хэвээр үлдээснийг хоёр өдрийн хуралдааны дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.

Мөн бодлого боловсруулагчид 2024 онд бодлогын хүүг нэг удаа бууруулна гэж урьдчилан тооцоолж байгаа нь өмнөх таамаглалтай /гурав/ нь харьцуулахад цөөрсөн байна.

Хэдийгээр ХНС-гийн мэдэгдэлд эдийн засгийн идэвхжил сайжирч, ажлын байр нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин тогтмол буурч байгааг дурдсан боловч ХНС-гийн дарга Жером Пауэлл “инфляц 2 хувь руу тогтвортой буурч байгаа гэдэгт илүү итгэлтэй болохын тулд бодлого боловсруулагчдад илүү сайн тоо баримт хэрэгтэй байна” гэж мэдэгджээ.

Ж.Пауэлл хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, ХНС хүүг "хэдий хугацаагаар өндөр байлгах шаардлагатай төдий хугацаагаар өндөр байлгахад бэлэн байна" гэв. Лхагва гарагт ХНС-гийн мэдэгдлийн өмнө гаргасан АНУ-ын Хөдөлмөрийн яамны статистик мэдээллээс үзэхэд, хэрэглээний үнийн индекс тавдугаар сард 3.3 хувьтай гарсан нь дөрөвдүгээр сарынхаас 0.1 хувиар буурсан байна.

Хэдийгээр инфляц өнгөрсөн жил буурч, сүүлийн саруудад зорилтот 2 хувьд хүрэхэд “бага зэрэг ахиц дэвшил” гарсан боловч өндөр хэвээр байна гэж ХНС мэдэгджээ. 2022 онд 40 жилийн дээд цэгтээ буюу 9 хувьд хүрч өссөн инфляцтай тэмцэхийн тулд ХНС бодлогын хүүг 11 удаа өсгөснөөр 2023 оны долоодугаар сараас хойш 5 хувиас давсан хэвээр байгаа юм.

Түүнээс хойш бодлого боловсруулагчид эдийн засгийг уналтад оруулахгүйгээр зардлын өсөлтийг сааруулах, өндөр инфляцыг бууруулахын тулд хүүг өндөр байлгах нарийн даалгавартай тулгарсан бөгөөд үүнийг “зөөлөн буулт” гэж нэрлэдэг.

Одоогоор ХНС-гийн шинжээчид 2024 оны эцэст инфляц 2.6 хувьд хүрнэ гэж таамаглаж байгаа нь өмнөх таамаглалаас /2.4 хувь/ өссөн байна. 

Энэ сарын эхээр Европын Төв банк үнийн дарамт багасаж байгааг онцлоод, 2019 оноос хойш анх удаа еврогийн бүсийн бодлогын хүүг 3.75 хувь болгож бууруулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 26 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 28 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 30 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 32 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 33 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 54 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 54 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 56 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 56 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 57 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 19 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 22 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 24 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 25 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 26 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 43 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 46 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 46 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 32 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top