x

Европын газрын ховор элементийн хамгийн том ордыг Норвегт нээжээ

ОСЛО, 2024 оны зургаадугаар сарын 12 /CNBC/. Норвегийн уул уурхайн “Rare Earths Norway” компани Европын газрын ховор элементийн хамгийн том ордыг илрүүлсэн гэдгээ мэдэгджээ.

Европ тивийн газрын ховор элементийн хамгийн том ордыг нээсэн нь европчуудын хувьд ховор элементийн зах зээл дэх Хятадын ноёрхлыг зогсооход түлхэц болно гэж шинжээчид үзэж байна. Ирэх жилүүдэд цэвэр эрчим хүч рүү эрчимтэй шилжих тул газрын ховор элемент болон чухал ашигт малтмалын эрэлт эрс өсөх төлөвтэй байгаа юм.

Норвегийн зүүн өмнөд хэсэгт орших Фен карбонатитын цогцолбор нь газрын ховор элементийн ислийн нийт 8.8 сая тонн нөөцтэй гэж “Rare Earths Norway” компанийн энэ сарын 6-нд хийсэн мэдэгдэлд дурджээ. Энэхүү нээлт нь өнгөрсөн онд хөрш Шведэд илрүүлсэн газрын ховор элементийн асар том ордын сүрийг дарлаа.

“Rare Earths Norway” компанийн гүйцэтгэх захирал Альф Рейстад CNBC телевизэд мэдээлэхдээ, Фен дэх нээлт нь компанийн хувьд “томоохон үйл явдал” боллоо гэжээ. “Өнөөдөр Европт газрын ховор элементийг огт олборлохгүй байгаа гэдгийг онцлох нь зүйтэй” гэж А.Рейстад даваа гарагт цахим хурлын үеэр хэлсэн байна.

Европын Холбооны /ЕХ/ Чухал түүхий эдийн тухай хуулийн нэг зорилго бол 2030 он гэхэд ЕХ-ны газрын ховор элементийн жилийн хэрэгцээний 10-аас доошгүй хувийг олборлох явдал бөгөөд манай компани энэ зорилгод хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна гэж “Rare Earths Norway” мэдэгджээ.

Осло хотоос баруун өмнө зүгт 210 км-ийн зайд орших Телемарк тойрог дахь газрын ховор элементийн орд нь Норвег улсыг Европын ховор элемент, чухал түүхий эдийн сүлжээний салшгүй хэсэг болгоно гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 26 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 28 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 30 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 32 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 34 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 36 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 54 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 55 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 56 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 56 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 57 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 20 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 22 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 24 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 26 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 27 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 43 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 46 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 46 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 32 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top