x

Хил зөрчсөн Умард Солонгосын цэргүүдэд анхааруулга өгөх зорилгоор Өмнөд Солонгосын тал гал нээжээ

Өнгөрсөн Ням гарагт хоёр Солонгосыг тусгаарладаг DMZ (Demilitarized Zone) бүсийн шугамыг Умард Солонгосын цэргүүд зөрчсөн тул хий буудаж анхааруулснаа Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин өчигдөр мэдээлжээ.

Ням гарагийн 12:30 цагийн үед Умард Солонгосын хэсэг цэрэг хилийн шугамыг давахад Өмнөд Солонгосын цэргүүд чанга яригчаар анхааруулж, агаарт хий буудсан байна.

Үүний үр дүнд Умардын цэргүүд буцаж хилийн шугамын нөгөө талд гарсан бөгөөд дахин өдөөн хатгасан ямар нэг үйлдэл гаргаагүй гэнэ.

Энэ үйл явдал хоёр Солонгосын сөргөлдөөн ширүүссэн цаг үетэй давхцаж байгаа юм.

Пёняны эрх баригчид хог хаягдалтай уут дүүжилсэн нийт 1,000 гаруй агаарын бөмбөлгийг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт илгээгээд байгаа.

Үүний хариуд Өмнөд Солонгос 2018 онд хоёр улсын батлан хамгаалах яам хооронд байгуулсан гэрээгээ цуцалж, хил дагуу суртал нэвтрүүлгийн чанга яригч ажиллуулах арга хэмжээг сэргээгээд байна.

Өмнөд Солонгосын энэ арга хэмжээний хариуд “Энэ бол маш аюултай нөхцөл байдалд шилжихийн өмнөх оршил юм” гэж Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ёо Жон өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааруулжээ.

Хил дагуу ажиллуулдаг чанга яригчаар Пёняны дэглэмийн эсрэг ухуулга, k-pop дуу хөгжим, Өмнөд Солонгосын мэдээ зэргийг цацдаг.

Хил орчимд байрлаж буй цэргүүд, энд оршин суудаг иргэдийнх нь сэтгэл санаанд нөлөөлж болзошгүй тул Умард Солонгосын тал үүнд нэлээд эмзэг ханддаг юм.

Үүнээс өмнө Умард Солонгосын талаас хил дагуу их буугаар галлаж өдөөн хатгасны дараа 2015 онд Өмнөд Солонгос суртал нэвтрүүлгийн чанга яригчуудаа ажиллуулж байжээ.

 

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 21 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 24 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 25 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 27 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 29 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 49 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 50 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 51 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 51 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 52 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 15 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 17 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 19 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 21 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 22 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 38 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 41 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 41 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 27 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top