x

Украинд амь үрэгдсэн хоёр иргэнийхээ шарилыг шилжүүлж өгөхийг Энэтхэгийн засгийн газар ОХУ-аас хүсжээ

Оросын талд байлдаж байсан хоёр иргэн нь Украинд амиа алдсан тухай Энэтхэгийн засгийн газар өчигдөр мэдээлжээ.

Тэдний шарилыг шилжүүлж өгөх, мөн Оросын армид дайчлагдсан бусад бүх иргэдээ буцааж өгөхийг Энэтхэгийн гадаад хэргийн яам Москвагийн эрх баригчдад уриалсан байна.

Оросын тал одоогоор энэ асуудлаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа ажээ.

Энэтхэгийн олон арван иргэн мөнгө олох, Оросын иргэний паспорт авах амлалтад хууртан цэрэгт дайчлагдсан тухай мэдээ өмнө нь тарж байсан юм.

“Орос, Украины хооронд үргэлжилж буй мөргөлдөөний үеэр Оросын армид дайчлагдсан Энэтхэгийн хоёр иргэн саяхан амиа алдсанд бид гүнээ харамсаж байна” гэж гадаад харилцааны яамны мэдэгдэлд өгүүлжээ.

Мөн уг мэдэгдэлд “ОХУ-д ажил хөдөлмөр эрхлэх боломж хайхдаа болгоомжтой байхыг” өөрийн иргэдэд уриалсан байна.

Энэтхэгийн цагдаагийн газар өнгөрсөн сард залуу эрчүүдийг ОХУ-д ажиллуулах, сургах нэрээр хуурч гаргадаг хууль бус сүлжээний дөрвөн гишүүнийг баривчилж байв.

Энэ оны эхээр Энэтхэгийн өөр хоёр иргэн Украины фронт дээр Оросын талд байлдаж байгаад алагдсан мэдээ ирж байсан юм.

Энэтхэгийн хөрш Шри-Ланка, Балба улсуудын эрх баригчид бас ажил зуучлагчдад хууртахаас болгоомжлохыг өөрийн иргэдэд байнга анхааруулж байгаа.

Балба улсын засгийн газар хамгийн багадаа 20 иргэн нь Оросын армид байлдаж байгаад алагдсан тухай мэдээлсэн юм.

Шри-Ланкын засгийн газар 16 иргэн нь Украины дайны талбарт алагдсаны ихэнх нь Оросын талд байлдаж байсныг мэдээлжээ.

Шри-Ланкын гадаад хэргийн сайд Али Сабри уг асуудлыг Даваа гарагт Москва хотноо ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахдаа хөндсөн тухай тус улсын гадаад хэргийн яам мэдээлсэн байна.

Энэ үеэр талууд Шри-Ланкын иргэдийг дахин цэрэгт дайчлахгүй байхаар тохиролцсон байна.

 

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 24 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 27 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 28 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 30 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 32 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 52 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 53 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 54 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 54 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 55 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 18 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 20 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 22 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 24 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 25 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 41 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 44 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 44 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 30 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top