x

ХАМАС-аас гал зогсоох төлөвлөгөөнд хариу өгчээ

КАИР, 2024 оны зургаадугаар сарын 12 /Reuters/. Египет, Катар улсуудын зуучлагчид Газын зурваст гал зогсоох тухай АНУ-ын төлөвлөгөөнд ХАМАС болон Палестины бүлэглэлүүдээс хариу хүлээн авлаа гэж Египет, Катарын Засгийн газрууд мягмар гарагт мэдэгджээ.

Египет, Катарын мэдэгдэлд ямар хариу өгсөн талаар тодорхой дурдаагүй боловч энэ талаар мэдээлэл бүхий нэрээ нууцалсан төлөөлөгчийн хэлснээр, ХАМАС Израилтай бүрмөсөн гал зогсоох, Израилын цэргийг Газаас, тэр дундаа Рафах хотоос гаргах шинэ хуваарийг санал болгосон байна.

ХАМАС-ын нэрээ нууцлахыг хүссэн өөр нэгэн төлөөлөгчөөс хариуны талаар тодруулахад, “Бид өмнөх байр сууриа дахин илэрхийллээ. Тийм ч том ялгаа байхгүй байх гэж бодож байна. Одоо Израилын талын шийдвэрээс бүх зүйл шалтгаална” гэж хариулжээ.

“Талууд тохиролцоонд хүрэх хүртэл Египет, Катар улсууд АНУ-ын хамт зуучлалын хүчин чармайлтаа үргэлжлүүлж, хариуг судалж, холбогдох талуудтай дараагийн алхмуудыг зохицуулах болно” гэж Египетийн яам мэдэгдсэн байна.

Газын зурвас дахь дайныг зогсоох тохиролцоонд хүрэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, хариугаа Катар, Египетийн зуучлагчдад хүргүүлсэн гэдгээ ХАМАС болон Палестины “Исламын Жихад” бүлэглэлээс мэдэгдсэний дараахан Египетийн тал дээрх мэдэгдлийг хийжээ.

Даваа гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Газын зурваст Израил болон ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены дэвшүүлсэн саналыг дэмжсэн юм. Ж.Байден Газад гал зогсоох тухай “гурван үе шаттай” саналыг дэвшүүлсэн бөгөөд үүнд Газын зурваст бүрмөсөн гал зогсоох хэлэлцээ хийх, барьцаанд байгаа израилчуудыг палестин хоригдлуудаар солилцох зэрэг багтжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 22 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 25 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 26 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 28 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 30 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 32 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 6 цаг 51 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 6 цаг 51 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 6 цаг 52 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 6 цаг 53 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 6 цаг 54 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 16 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 19 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 20 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 22 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 23 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 39 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 8 цаг 42 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 8 цаг 43 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top