x

Жо Байден: Украинд амар амгалан тогтоно гэдэг нь Украин НАТО-д элсэнэ гэсэн үг биш

Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордны Зууван танхимд “Time” сэтгүүлийн Вашингтон дахь товчооны дарга Массимо Калабреси, ерөнхий редактор Сэм Жейкобс нарт ярилцлага өгсөн байна.

Тэгвэл “Тайм” сэтгүүл АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдентай хийсэн ярилцлагаа нийтэлжээ.

Ярилцлагын үеэр Байден Хятад, Тайвань, Украин, Израилийг багтаасан гадаад бодлогынхоо талаар дэлгэрэнгүй ярьж, улиран сонгогдох гэж байгаа өндөр насандаа санаа зовж байна гэжээ.

Мөн Трампын үйлдэл, мэдэгдлээс болж дэлхий Америкт итгэх итгэлээ алдсан гэж ярилцлагадаа онцлон дурджээ.

Ерөнхийлөгч өөрийн хүч чадал, чадвартаа илүү итгэлтэй байж чадахгүй байгаа бөгөөд алдаатай ярьж, бүдэрч бас амархан ядарч байсан ч шинэ хугацааг даван туулж чадна гэж мэдэгджээ. Ярилцлагын үеэр түүнээс “Украин дахь дайны төгсгөл гэж юу вэ, дэлхий үүнийг хэрхэн харж байна вэ?” гэж асуухад Байден “Энх тайван гэж Орос Украиныг хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч (дөрвөн удаа давтан хэлэв) эзлэн авахгүй гэсэн баталгаа бий болохыг хэлнэ. Дэлхий ийм л байдлыг хүлээж байна. Энэ нь Украин НАТО-гийн нэг хэсэг болно гэсэн үг биш юм. Энэ нь бид бусад улстай адил тэдэнтэй харилцаж, өөрсдийгөө хамгаалах зэвсэг нийлүүлсээр байх болно гэсэн үг.

Иймээс би Украиныг НАТО-д элсэхийг дэмжихэд бэлэн биш байна гэж хэлсэн” гэж хариулжээ. Украин НАТО-д гишүүнээр элсэхийг эртнээс эрмэлзсээр ирсэн ч энэ асуудал эвслийн зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн зун Вильнюс хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины удирдлагуудын урам хугалсан мэдэгдэл гарч, “Украины ирээдүй НАТО мөн. Гэхдээ бид цаг нь ирэхээр Украиныг НАТО-д нэгдэх урилга илгээх байр суурьтай байна. Гишүүн улсууд ч болзол хангагдсан тохиолдолд энэ асуудлаар зөвшилцөх болно” гэж мэдэгдсэн юм. Мөн Орос улс 2021 оны 12 дугаар сард АНУ болон НАТО-д Украин, Гүржийг хэзээ ч НАТО-гийн гишүүн болгохгүй гэсэн баталгаа шаардаж үүнийгээ хожим дайн хийсэн нэг шалтгаан болгож байсан юм. Оросын эрх баригчид энэ шаардлагаасаа өнөөдөр ч татгалзаагүй байна.

Энэхүү ярилцлагын үеэр ерөнхийлөгч Байден “Хятад улс АНУ-ын сонгуульдхөндлөнгөөс оролцож байгааг нотлох баримт бидэнд бий” гэж хэлсэн нь судлаачдын анхаарлыг гойд татаж, тэдний хэлэлцүүлгийн шинэ сэдэв болоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 45 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 47 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 49 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 51 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 52 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 55 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 7 цаг 13 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 7 цаг 14 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 7 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 7 цаг 15 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 7 цаг 16 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 39 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 41 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 43 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 44 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 45 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 9 цаг 2 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 9 цаг 5 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 9 цаг 5 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 51 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top