x

Азийн аюулгүй байдлын “Шангри Лагийн яриа хэлэлцээ” чуулган өндөрлөв

Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын оролцдог аюулгүй байдлын хамгийн том чуулган болох "Шангри-лагийн яриа хэлэлцээ" өнгөрөгч долоо хоногт болж өндөрлөлөө. Чуулганаар Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, талууд хоёр болон гурван талт яриа хэлэлцээ, хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Мөн энэ удаагийн чуулганд Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленский оролцсон нь чуулганы олон улсын анхаарлыг татсан голлох хэсэг байлаа гэж олон улсын агентлагууд бичиж байна. Чуулганд Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Батлан хамгаалахын сайд нар оролцсон. Хэдийгээр Ази-Номхон далайн бүсийн уулзалт боловч тив дэлхийн анхаарлыг татаж байгаа Украины дайнтай холбоотойгоор Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ аюулгүй байдлын чуулганд оролцсон байна.

Сингапурт болсон энэ чуулганы үеэр Володимир Зеленский дэлхийн улс орнуудыг энэ сард Швейцарын Женев хотод болох Украины энх тайвны хуралд хүрэлцэн ирж оролцохыг урьсан байна. Украины энх тайвны хурлаар Володимир Зеленский одоо үргэлжилж байгаа дайны галыг зогсоох өөрийн төлөвлөгөөг танилцуулна гэж дурджээ.

Мөн Азийн, дэлхийн батлан хамгаалах салбар хүчирхэг гүрнүүдийг улсад нь цэргийн тусламж үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Тэр дундаа агаарын дроноос хамгаалах систем хөгжүүлэхэд нь технологи, санхүүгийн хэлбэрээр туслахыг хүсжээ.

Одоо үргэлжилж байгаа дайны галыг зогсоож, энх тайван авчрахад дипломат арга зам хамгийн чухал гэж онцолсон байна. Энэ сарын 15, 16-нд Женевт болох энх тайвны хуралд нь дэлхийн 100 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно гэж мэдэгджээ.

"Шангри-лагийн яриа хэлэлцээ"-ний анхаарлыг Украины Ерөнхийлөгчийн үг ихээхэн татсан ч чуулганы голлох аженда нь Өмнөд Хятадын тэнгисийн асуудал байсан. Энэ чуулганд Өмнөд Хятадын тэнгист эргүүлд гардаг улсуудын эргийн хамгаалагчид очиж оролцсон.

Эргийн хамгаалалтын удирдлагууд Өмнөд Хятадын тэнгис дэх Хятад улсын өсөн нэмэгдэж байгаа түрэмгий ажиллагаануудын талаар хэлэлцсэн. Өмнөд Хятадын тэнгист хиллэж, харуулаа илгээдэг Филиппин улс Хятадын харуулын ажиллагааг шүүмжилсэн бол АНУ-ын зүгээс Филиппиний эргийн хамгаалагчдад усан хилээ хамгаалахад нь тусална гэж мэдэгджээ.

"Шангри-лагийн яриа хэлэлцээ" чуулганы томоохон оролцогчдын нэг болох Хятадын Батлан хамгаалахын сайд Дун Жүн харин Тайванийн асуудлаар үг хэлсэн байна. Тэрбээр Тайвань бол Хятадын нэг хэсэг, дотоод асуудал нь, тиймээс гадны улс орнууд Тайвань, Хятадын асуудалд оролцох эрхгүй гэсэн байр суурь илэрхийлжээ.

Мөн Тайванийг Хятадаас салгах гэсэн хэн ч байсан буруу зүйлээрээ хөөцөлдөж байгаа хэрэг гэж анхааруулсан байр суурь илэрхийлжээ. БНХАУ нь Тайванийг өөрийн нэг хэсэг гэж үздэг. Тиймдээ ч тусгаар тогтнолын асуудлыг нь хүлээн зөвшөөрдөггүй. Өнгөрсөн сард Тайванийн шинэ Ерөнхийлөгч Лаи Чинь Тэ тангараг өргөхдөө Тайвань Хятадтай түншилж харилцана гэж хэлсэн нь Хятадын хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй үг байсан гэж улс төр судлаачид үзэж байна.

Үүний дараа БНХАУ Тайванийн арлын ойролцоо цэргийн сургуулилалт явуулсан нь олон улсын анхаарлыг татсан юм. Тиймээс энэ удаагийн "Шангри-лагийн яриа хэлэлцээ"-ний голлох сэдвүүдийн нэг нь Тайвань-Хятадын харилцаа байсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 42 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 45 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 46 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 48 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 50 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 52 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 7 цаг 11 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 7 цаг 11 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 7 цаг 12 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 7 цаг 13 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 7 цаг 14 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 36 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 39 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 40 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 42 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 43 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 59 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 9 цаг 2 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 9 цаг 3 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 48 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top