x

Их Британи удахгүй болох бүх нийтийн сонгуулийг угтаж парламентаа татан буулгалаа

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак ирэх долдугаар сарын 4-нд бүх нийтийн сонгууль явуулахаар одоогоос долоо хоногийн өмнө товыг зарласан. Үүнтэй холбоотойгоор Төлөөлөгчдийн танхимын депутатууд өчигдөр бүрэн эрхээ хураалгаж парламент татан буугдсаныг парламентын албан хуудсанд мэдээлжээ.

Бүх нийтийн сонгууль болохоос ажлын 25 хоногийн өмнө парламентыг татан буулгахаар хуульчилсан байдаг журмыг гүйцэлдүүлж байгаа нь энэ юм байна. Их Британийн парламентын тухай хуулиараа өмнөх бүх нийтийн сонгуулиар бүрэлдэж анхны хуралдаанаа хийснээсээ таван жилийн дараа парламент автоматаар татан буугддаг.

Эсвэл Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн товыг хаан ёсчлон баталснаар парламент татан буугдах үндэс болдог байна. Энэ хүрээнд Ерөнхий сайд Риши Сунак энэ сарын 22-нд шинэ сонгууль товлож, хааны соёрхлыг хүлээж авснаа зарлаж байсан юм.

Улмаар өчигдрөөс Британийн парламент Доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын бүх 650 депутат сул иргэд болжээ.

Харин дээд танхим буюу Лордуудын танхимын гишүүд томилогдсон хугацааныхаа дагуу бүрэн эрхээ үргэлжлүүлэх юм байна. Британийн “Скай ньюз” телевизийн судалгаагаар, намар зарлах хүлээлттэй байсан парламентын сонгуулийг Ерөнхий сайд Риши Сунак наашлуулж товлосон нь өнгөрөгч 4 сард Их Британи дахь инфляцын үзүүлэлт сүүлийн 3 жилийн доод үзүүлэлт 2.3 хувь руу буурсан эдийн засгийн эерэг үзүүлэлтэд гол суурилжээ.

Энэ үзүүлэлтийг Риши Сунакийн Ерөнхий сайдын албыг хүлээж авахдаа өгч байсан эдийн засгийн үзүүлэлтүүдийг ахиулах гол амлалт ажил хэрэг болсны нотолгоо гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч "Югов" судалгааны байгууллагын сүүлийн асуулгаар гэхэд Риши Сунакийн эрх баригч Консерватив нам 47 хувийн дэмжлэгтэй яваа сөрөг хүчний Лейборист намаас бүхэл бүтэн 27 хувиар доогуур үзүүлэлттэй явааг тоймчид онцолж байна.

Сүүлийн өдрүүдэд Риши Сунак Хойд Ирланд болон Уэльст сонгуулийн кампанит аянаа өрнүүлж, энэ хүрээндээ 18 настнуудыг заавал цэргийн алба хаах шаардлагагүй болгож, нэг жилийн цэргийн хөтөлбөрт хамрагдах эсвэл нийгмийн сайн дурын ажилд оролцуулах төлөвлөгөө танилцуулж байна. Мөн тэтгэврийнхний татварыг бууруулах амлалт өгчээ.

Тэгвэл сөрөг хүчний Хөдөлмөрийн намын удирдагч Кир Стармер Шотланд болон бусад газарт мөрийн хөтөлбөрөө танилцуулж, үндэсний эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаж эмчлүүлэхэд хүлээгддэг удаан хугацаа, бусад чирэгдлийг багасгах зэрэг амлалтууд өгч буй юм байна.

Хоёр намын удирдагчид ирэх зургаадугаар сарын 4-нд телевизээр халз мэтгэлцэх юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 41 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 43 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 45 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 47 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 48 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 51 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 7 цаг 9 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 7 цаг 10 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 7 цаг 11 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 7 цаг 11 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 7 цаг 12 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 35 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 37 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 39 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 40 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 41 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 8 цаг 58 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 9 цаг 1 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 9 цаг 1 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 47 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top