x

Колумби улсад бухтай тулалдахыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ

Колумбийн конгресс бухтай тулалдах үзүүлбэрийг /коррида/ хориглосон хуулийн төслийг мягмар гарагт баталжээ. Маргаан дагуулдаг хэдий ч хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг бухтай хийх тулаан Өмнөд Америкийн тус улсад олон зуун удаа зохиогдож жил бүр олон мянган үзэгчийг татаж ирсэн юм.  

Одоо уг хуульд гарын үсэг зурах ёстой зүүний үзэлт Ерөнхийлөгч Густаво Петро X хуудсандаа, “үхэл бол үзүүлбэр биш” хэмээн хууль тогтоогчдын шийдвэрийг сайшаажээ. Конгрессын гишүүд 2027 оноос эхлэн корридаг хориглохыг 93-2 саналын харьцаагаар дэмжсэн байна.

Энэхүү хууль батлагдсанаар Колумби нь бухтай тулалдахыг хориглосон Бразил, Чили, Аргентин, Уругвай, Гватемал гэсэн бүс нутгийн бусад улсуудын эгнээнд нэгдэнэ.

2027 оноос өмнө Колумбийн эрх баригчид одоо орлого нь корридагаас шууд болон шууд бусаар хамааралтай олон арван мянган хүнд өөр ажил олоход туслах шаардлагатай болох юм. Түүнчлэн тулаан болдог байсан байгууламжуудыг бусад спорт, соёлын арга хэмжээг зохион байгуулахад зориулан шинэчлэн өөрчлөх ажээ.

Хууль тогтоогч, байгаль орчныг хамгаалагч Хуан Карлос Лосада энэ алхмыг “чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр Франс Пресс агентлагт ярилцлага өгөхдөө, Колумби улс “амьтныг тамлан зовоож буй үйлдэл болох энэ тулааныг соёлын нэг хэлбэр гэж үздэг” орнуудын “гаслант жагсаалт”-аас гарах болно гэсэн байна.

2018 онд Колумбийн Үндсэн хуулийн шүүх корридаг соёлын уламжлалын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч байжээ.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 26 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 32 мин Вашингтонд Д.Трампын дэмжигч идэвхтэн буудуулан амиа алджээ 40 мин Эмнэлгийн хуудсыг цахимаар хурдан баталгаажуулдаг боллоо 42 мин Азийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна 52 мин Монголын бүх ард түмний зуны спортын XVI наадам энэ сарын 15-21-нд зохион байгуулагдана 54 мин Төмөртэйн овооны ордыг төрд буцаах, хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна 58 мин Өнөөдөр Улаанбаатарт 18 хэм дулаан, маргаашаас нутгийн баруун хэсгээр сэрүүснэ 1 цаг 1 мин Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 16 цаг 45 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 16 цаг 47 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 16 цаг 51 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 16 цаг 52 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 16 цаг 53 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 18 цаг 23 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 18 цаг 24 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 18 цаг 25 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 18 цаг 29 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 18 цаг 45 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 19 цаг 12 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 19 цаг 13 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо ЕБС-ийн хүүхдүүдийн дунд “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмц... Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top