x

Папуа Шинэ Гвиней улсад хөрс нурж 600 гаруй хүн үрэгджээ

Номхон далайн Папуа Шинэ Гвиней улсад өнгөрөгч долоо хоногт уулархаг газрын хөрс нурж 600 орчим хүн сураггүй алга болсон, дарагдаж амиа алдсан байж болзошгүй гэж НҮБ мэдээлж байна. Тус улсын хойд нутгийн Энга мужид 150 гаруй барилга хөрсөнд дарагдсан тул амиа алдсан байж болзошгүй хүний тоог ингэж тооцоолж байгаа юм байна. Дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа ч газрын гадаргын тогтворгүй байдал, байгалийн гамшиг тохиолдсон бүсийн алслагдмал зай, хөрсөнд дарагдаж сүйдсэн замууд эрлийн ажилд саад болж байна гэж Шинэ Гвиней улсын албаныхан мэдээлж байна.

Нурсан хөрсөн доогуур ус үерлэх эрсдэлтэй тул дарагдсан хүмүүс болоод эрлийн ажилчдад маш хүндрэлтэй байгааг НҮБ-ын цагаачлалын албанаас мэдээлжээ. Одоогоор хөрсний нурангид 150 барилга дарагдсан, 1250 орчим оршин суугч орон гэрээсээ дайжиж, 250 барилга хаягдаж хоцорчээ. Дарагдсан барилгууд 8 метр зузаан хөрсөнд дарагдсан. Дарагдсан хүмүүсийг ухаж гаргахын тулд маш зузаан давхаргыг цэвэрлэх шаардлагатай гэж хүмүүнлэгийн байгууллагууд тайлбарлаж байна. Гамшиг болсон газар 4000 орчим хүн оршин суудаг байжээ.

Одоогоор их хэмжээний хөрсний нурангийг цэвэрлэхээр армийнхан очоод байгаа юм байна. Хөрсийг хурдан хугацаанд ухаж зайлуулах чадалтай хүнд машин техник хэрэгтэй байгаа ч Энга мужийн алслагдмал тосгон руу хүрэх гол зам хаагдсан тул хүндрэл үүссэн гэж тайлбарлаж байна. НҮБ-ын тусламжийн байгууллагаас гамшиг болсон газар луу хүнс ус зөөх, орон гэрээсээ дайжсан хүмүүсийг байршуулах газар бэлдэхэд тусалж байна гэж мэдээллээ.

Одоогоор 6 хүний цогцсыг гаргаж ирсэн гэж олон улсын агентлагууд мэдээлж байна. Аврах ажиллагааны явцаас хамаарч эндсэн хүний тоо хэд ч хүрч болзошгүй гэж НҮБ дурдлаа. Гамшгийн нөхцөл байдлыг газар дээрээс нь үзүүлсэн цахим дүрс бичлэгүүдийг харвал аврах багийнхан найман метр зузаан хөрсийг хүрз, гараараа ухаж байгаа дүрс ажиглагдана. Хөрсний гулгаанаас амьд үлдсэн оршин суугчид эрлийн ажлыг зогсоох цаг нь болсон гэж үзэх хүртэл аврах ажиллагаа үргэлжилнэ гэж НҮБ мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 4 цаг 46 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 4 цаг 48 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 4 цаг 50 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 4 цаг 52 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 4 цаг 54 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 4 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 7 цаг 14 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 7 цаг 15 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 7 цаг 16 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 7 цаг 16 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 7 цаг 17 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 8 цаг 40 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 8 цаг 42 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 8 цаг 44 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 8 цаг 46 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 8 цаг 47 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 9 цаг 3 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 9 цаг 6 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 9 цаг 6 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 10 цаг 52 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top