x

Фүжи ууланд гарах жуулчдын тоонд хязгаарлалт тогтоов

Японы хамгийн алдартай аяллын маршрутын нэг Фүжи ууланд авирах болон амарч зугаалахын тулд урьдчилж захиалга өгч, хураамж төлдөг тогтолцоо нэвтрүүлэхээр болсныг өнөөдөр олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Энэ үзэсгэлэнт галт уул хэт олон хүний хөлд дарагдаж, дагаад хог хаягдал ихсэж байгалийн унаган төрхөө гээж болзошгүй байгаагаас ийм арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэнээ албаныхан мэдээлжээ.

7-р сарын 1-нээс 9 сарын 10-ны хооронд үргэлжилдэг Фүжи уул руу авирах энэ жилээс эхлэн Яманаши мужийн талаас Ёшидэ жимээр авирах хүмүүст энэ журам үйлчлэх юм байна. Энэ жил гэхэд ердөө 4000 уулчинд 2000 иен буюу 18 орчим ам.долларын төлбөртэйгөөр уг жимээр мацах эрх олгоно. Үүнээс 3000 эрхийг нь цахим захиалгад оруулах бол, 1000-ыг нь газар дээр нь авирах өдрөө очиж авах боломжтой байхаар зохицуулалт хийж байгаагаа Яманаши мужийн захиргаанаас Япон дахь гадаад хэвлэлүүдийн төв рүү хүргүүлсэн мэдэгдэлд дурджээ.

Фүжи уулын баруун урд бэл дэх Шизүока мужийн хувьд харин, 2014 оноос уулчин нэг бүрээс 1000 иений сайн дурын хураамж нэвтрүүлсэн, энэ журмаа шинэчлэх арга замыг эрэлхийлж байгаа мэдээлэлтэй байна. Японы бэлгэ тэмдэг болсон 3776 м өндөр Фүжисан уул 2013 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад орсон, хэзээнээсээ эргэл мөргөлийн чухал газар байж ирсэн. Одоо цагт харин өглөөд нар мандахыг оройгоос нь харах гэсэн уулчид жуулчдын хөлд дарагдах болсноор ундаа усны хуванцар сав, хоол хүнсний үлдэгдэл, тэр бүү хэл хувцас хунар гээд үлэмж хэмжээний хог хаягдал үүсч ноцтой санаа зовоох асуудал болжээ. Тэрчлэн Фүжи уулын дэргэдэх Шизүока мужийн жижиг хотод Фүжи уулын харагдацыг таглах 20 м өргөн 25 м өндөр хар дэлгэц өнөөдөр байрлуулж дууссан байна.

Энэ нь Фүжи уулын фон дээр зургаа авахуулах гэсэн аялагч жуулчид нэг дор хэт олноор бөөгнөрснөөс болж замын хөдөлгөөн, нутгийнхны хэвийн аж амьдралыг алдагдуулах болсонтой холбоотой байна. Үүний зэрэгцээ Япон улсын хэмжээнд өнгөрсөн онд 25 саяас давсан аялагч жуулчид хүлээж авсан, энэ жил 32 сая орчимд хүрч 2019 оноос хойших дээд үзүүлэлтэд хүрнэ гэдэг төлөвийг Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагаас нийтлүүлсэн байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 46 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 48 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 50 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 52 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 5 цаг 53 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 5 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 8 цаг 14 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 8 цаг 15 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 8 цаг 16 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 16 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 8 цаг 17 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 40 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 42 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 44 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 46 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 10 цаг 3 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 10 цаг 6 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 10 цаг 6 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 52 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top