x

Ерөнхийлөгч Путин А.Белоусовыг Батлан хамгаалахын сайдаар томилохыг санал болгов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайдаар Андрей Белоусовыг томилохыг санал болгосон тухай РИА Новости мэдээлжээ. 

“Ерөнхийлөгч Владимир Путин хэд хэдэн яам, газрын даргын албан тушаалд нэр дэвшигчдийг Холбооны Зөвлөлд санал болгож танилцууллаа. Тухайлбал, Батлан хамгаалахын сайдын албан тушаалд Андрей Ремович Белоусовыг томилох асуудлаар зөвлөлдөхийг санал болгов” гэж Telegram сувагт нийтэлсэн Холбооны Зөвлөлийн мэдээлэлд дурджээ. 

Батлан хамгаалахын сайдын албыг хашиж байсан Сергей Шойгуг Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилж, Николай Патрушевийг уг албан тушаалаас чөлөөлсөн байна.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэхдээ, А.Белоусовыг Батлан хамгаалахын сайдад нэр дэвшүүлэх болсон нь инновац, дэвшилтэт санааг нэвтрүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг бий болгоход тус яам нээлттэй байх ёстой гэсэн байр суурьтай холбоотой гэв.

А.Белоусов 2006 оноос хойш төрийн албанд ажиллаж байгаа бөгөөд 2006-2008 онд Эдийн засгийн хөгжлийн дэд сайдын албыг хашиж байжээ. 2008-2012 онд Оросын Засгийн газрын Эдийн засаг, санхүүгийн газрын дарга болсон байна. 2012-2013 онд Эдийн засгийн хөгжлийн сайдын албыг хашиж байв.

2013 оны зургаадугаар сарын 24-нд Ерөнхийлөгчийн туслах болсон бөгөөд 2018 оны зургаадугаар сарын 13-нд түүнийг энэ албан тушаалд дахин томилжээ. 

2020 оны нэгдүгээр сарын 21-нд А.Белоусовыг тэргүүн шадар сайдаар томилсон байна. 

С.Шойгугийн хувьд Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн даргын албыг хашихын зэрэгцээ Цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын комисст төрийн тэргүүний орлогчоор ажиллана гэдгийг Д.Песков мөн тодотгов. С.Шойгу өөрийн мэддэг салбарт үргэлжлүүлэн ажиллана гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга хэллээ. Харин Н.Патрушевын хувьд Кремль түүний томилогдох шинэ албан тушаалыг зарлах ажээ.

Түүнчлэн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов уг албан тушаалыг үргэлжлүүлэн хашна гэдгийг Д.Песков мэдэгдэв.

Ерөнхийлөгчөөс Холбооны Зөвлөлд өргөн мэдүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалт:

  • Дотоод хэргийн сайдад Владимир Колокольцев
  • Иргэний хамгаалалт, онцгой байдал, гамшгийн уршгийг арилгах асуудал эрхэлсэн сайдад Александр Куренков
  • Гадаад хэргийн сайдад Сергей Лавров
  • Хууль зүйн сайдад Константин Чуйченко
  • Гадаад тагнуулын албаны даргад Сергей Нарышкин
  • Холбооны аюулгүй байдлын албаны даргад Александр Бортников
  • Үндэсний гвардын цэргийн холбооны албаны даргад Виктор Золотов
  • Холбооны аюулгүй байдлын албаны даргад Дмитрий Кочнев
  • Ерөнхийлөгчийн Тусгай хөтөлбөрүүдийн ерөнхий газрын даргад Александр Линец
  • Тооцооны танхимын даргад Борис Ковальчук

Холбооны Зөвлөлийн гишүүд тавдугаар сарын 13-ны өдөр байнгын хороодын хуралдаанаар, тавдугаар сарын 14-ний өдөр нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх ажээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 47 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 50 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 51 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 53 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 5 цаг 55 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 5 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 8 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 8 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 8 цаг 17 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 18 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 8 цаг 19 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 41 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 43 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 45 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 47 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 48 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 10 цаг 4 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 10 цаг 7 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 10 цаг 8 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 53 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top