x

Путин албан ёсоор дараагийн бүрэн эрхийн хугацаагаа эхлүүллээ

Владимир Путин албан ёсоор Оросын ерөнхийлөгчийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаагаа 2024 оны тавдугаар сарын 7-нд эхлүүллээ. Энэ тухай Үндсэн хуулийн цэцийн дарга Валерий Зорькин мэдээллээ.

Путин ард түмэндээ тангарагаа өргөв.

Ерөнхийлөгчийн бэлгэ тэмдэг болох алтан гинж дээр “Үр дүн, нэр төр, алдар хүнд” гээсэн бичигтэй, ОХУ-ын сүлд бүхий Георгийн алтан загалмайг Зорькин гардуулав. Албан тушаалд орсоныг нь зарласны дараа Путин үг хэлж, Ерөнхийлөгчийн хамгаалалтыг хүлээн авлаа.

Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хамгийн сонирхолтой хэсэг нь Үнэн алдартнуудын шашины тэргүүн Патиарх Кириллийн адислалт болов. Шашины тэргүүн Кремлийн Благовещенскийн сүмд адислалт хийх гээд Путинд нэр төртэйгээр төр барихыг ерөөв. Цаад утга нь тогтвортой байдал, залгамжлалын ерөөл байв. Жинхэнэ төрийн зүтгэлтэн ойрын сонгуулиа боддоггүй ирээдүйн үеэ боддогоор улстөрчөөс ялгаатайг дээд гэгээнтэн сануулан хэлээд адислав.

Энэ ёслолоор Путин төрийн тэргүүний сэнтийд тав дахь удаагаа сууж байна. Түүний эхний хоёр хугацаа нь дөрвөн жилийнх байсан юм. Дараа нь Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр төрийн тэргүүний мандатыг зургаан жилийнх болгосон юм. Эхний зургаан жилийн хугацааг Путин 2012 оноос, хоёр дахийг нь 2018 оноос  гүйцэтгэжээ. Үндсэн хуульд засвар нэмснээр Путин 2024 оны оны сонгуульд оролцох эрхтэй болоод сонгуулиар 87,28%-ийн  саналын дээд үзүүлэлтийг авч ялжээ.

Сонгуулийн ерөнхий хорооны тэргүүн Элла Памфилова дөрөвдүгээр сард Путинд шинэ бүрэн эрхийн хугацааны Ерөнхийлөгчийн үнэмлэхийг гардуулсан юм. Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа ерөнхийлөгчийн стандарт түүний албан өрөөнд тавигдаж, Ерөнхийлөгчийн тэмдэг нь Кремлийн Нэгдүгээр корпусын Шагналын танхимд хадгалагдана.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путин "Ард түмнийхээ эр зориг, эх оронч чанараар хувьсан өөрчлөгдөж байгаа ертөнцөд их гүрэн болж чадлаа. Орос ирээдүйн үеийнхээ төлөө бие даасан хүчтэй хөгжилд бэлэн байна" гэж мэдэгдлээ.

Төрийн тэргүүний зургаан жилийн шинэ бүрэн эрхийн хугацаагаа авч байгаа Путин улсынхаа нэн тэргүүн чиглэл нь ард түмний хуримтлал, иргэншлэлт орны уламжлалыг хадгалах, дэлхийн олонхийн хамт шинэ шат дэвшлийн эрмэлзэл байх болно гэж үзжээ.

Путины үгнээс иш татан онцлов.

Сонгуулийн дүнгийн талаар

  • Оросын иргэд сонгуулиар “улсынхаа чиг хандлагын зөвийг баталлаа. Энэ нь ноцтой туршилтийг туулж буй өдрүүдэд асар чухал юм.
  • Та бүгдийн итгэлийг хөсөрдүүлэхгүйн тул бүх хүчээ дайчлан ажиллана. Үүний тулд Үндсэн хуульд заагдсан төрийн тэргүүний бүхий л эрх мэдлийг ашиглах болно.
  • Энэ ажлын үр дүн нь “бидний эв нэгдэл, нягтрал, эх орондоо ашиг тус авчрах, түүнийг хамгаалах, бүх хүчээ дайчлан ажиллах бүх нийтийн эрмэлзлэлээс” эрс хамаарна.
  • Манай орны бүх бүс нутгийн Оросын иргэд, эх оронтойгоо хамт байх эрхээ эдлэн зогссон түүхэн нутаг орны оршин суугчдад үнэн зүрхнээсээ талархалаа илэрхийлж буйг минь хүлээн авна уу. Цэргийн тусгай ажиллагаанд оролцогсод, манай баатруудад, эх орныхоо төлөө тулалдаж байгаа бүгдэд мэхийн ёслохыг хүсч байна.

Нэн тэргүүн зорилтууд

  • Эрчимтэйгээр хувьсан өөрчлөгдөж байгаа дэлхийд Орос орон өрсөлдөх чадвартай байх ёстой.
  • Оросын оршин тогтнох үндэс суурь нь “үндэстэн хоорондын эвсэн зохицолт, Орост амьдарч байгаа бүх ард түмний уламжлалыг хадгалах, орос хэлээр нэгдэн эвсэх явдал” болно.
  • Оросын гол тэргүүн зорилт нь ард түмний хуримтлал, эрин зууны үнэт зүйл, уламжлалыг хадгалах явдал болох ба энэ чиглэлийг дэмжихэд “нийгэм, шашин улс төрийн намууд ба бүх түвшний засгийг нэгтгэн” нягтруулах ёстой.
  • "Сая сая хүмүүсийн эр зоригийн нэгдэл нь асар их хүч юм”. Тэр нь бидэнд өнөөгийн болон ирээдүйн үеийнхэнд Оросын хувь заяаг өөрсдөө шийдэх хатуу итгэлийг өгөх болно.

Улсынхаа тухай

  • “Манай хөгжлийг хурдтай хүчтэй болгох” өргөн цар хүрээтэй төслүүдийг төлөвлөн хэрэгжүүлж Орос орон итгэлтэйгээр урагшлаж байна.
  • Оросын төрийн систем нь тогтвортой ч шинэлэн, хөгжих нөхцлийг бий болгож байх ёстой. “Тогтвортой байдал нь дүр эсгэлт биш байх ёстой. Илүү уян хатан байх хэрэгтэй.
  • Нийгмийн уур амьсгал өөрчлөгдсөн, одоо “найдвартай, харилцан хуриуцлагатай, үнэн сэтгэл, нийгүүлсэнгүй чанар, эр зориг” өндөр үнэлэгдэх болсон.
  • Хүмүүс өөрсдийн хүн чанар, мэргэжлийн чадвараа гарган ажил хэрэг дээр Эх орондоо үнэнчээ харуулан төрийн эдийн засгийн, бүх салбаруудад тодроход нь тус дэм болохоор өөрийн бүх хүчээ дайчлан ажиллана.

Залгамж чанар ба түүхэн туршлага

  • Орчин  үеийн орос хүмүүс “манай  мянган жилийн түүх, манай өвөг дээдсийн өмнө хуриуцлага үүрч байна.
  • Өмнөх үеийнхэн эх орон, өөрийн ард түмнээ нэгдүгээрт тавин санаанд багтамгүй өндөрлөгүүдийг эзэгнэн “дэлхийн гүрэн манай орныг бүтэн өнөөдрийн бидний бахархал болсон биднийг уриалан дуудсан ялгуусан ялалтуудад хүрч иржээ.
  • Оросын удирдлага хэдэн арван жилийн иргэншлэл болгон  хөгжүүлсэн залгамж чанарыг ханган залуу үеийг хүмүүжүүлэх ёстой.
  • Дотоодын самуун доргионы эмгэнэлт үнэ цэнийг санаж явах ёстой. Тиймээс ОХУ-ын улс төрийн систем тогтвортой байх ёстой. Ямар дуудлага, аюул заналын эсрэг тууштай зогсох ёстой.

Гадаад бодлогын  тухай

  • “Оросоос найдвартай, шударга түншээ харж буй” бүх орнуудтай Орос сайн харилцаагаа бэхжүүлэхэд бэлэн.
  • Москва аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлаар яриа хэлэлцээр явуулахад бэлэн. Гэхдээ хүчээр түрий барих, элдэв эхэмсэг зангүйгээр, өөрсдийн онцгойг эрхэмлэсэн талаас нь биш  зөвхөн бие биенээ ашиг сонирхолыг хүндэтгэх, тэгш эрхтэйгээр тохиролцоход бэлэн.
  • Орос баруунтай яриа хэлэлцээр явуулахаас татгалзаагүй. Сонголт  та нарт.
  • Евроазийн интеграцлалтын түншүүдтэй, бусад бие даасан  хөгжлийн төвүүдтэй Орос олон туйлт ес журамт дэглэм байгуулахаар ажиллах болно.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түшээт хан Чахундорж Оросын түрэмгийллийг эсэргүүцсэн нь саяхан Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй саяхан Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 3 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 6 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 8 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 11 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 11 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 1 цаг 12 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 1 цаг 24 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 1 цаг 48 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 2 цаг 57 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 3 цаг 22 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 3 цаг 46 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 3 цаг 53 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 4 цаг 8 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 4 цаг 31 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 4 цаг 36 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 4 цаг 39 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 21 цаг 34 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 21 цаг 54 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top