x

“Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан иргэд өлсгөлөн зарлаад 7 хонов

Байрны урьдчилгаанд их хэмжээний мөнгөө залилуулж, хохирсон иргэд өлсгөлөн зарлаад долоо хонож байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Монтойбүрд” ХХК-ийн “Хөх дэгд” хотхоноос 500 гаруй айл байр захиалсан ч дөрвөн жилийн хугацаанд огт ашиглалтад ороогүй байна. Тиймээс байрны захиалга өгч хохирсон 13 иргэн өлсгөлөн зарлажээ. 

Хохирсон иргэд "Бидний мөнгө хаашаа оров? Зээл, түрээсийн төлбөрөө төлж чадахгүй гудамжинд гарлаа, мөнгөө авъя. “Монтойбүрд" ХХК-ийн Хөх дэгд хотхонд захиалга өгсөн 3,000 иргэн хохирч байна, Цагдаа, шүүх ажлаа хийхгүй байна" хэмээн ярьж байна. 

Иргэн 1: 

-Анх 2021 оны арваннэгдүгээр сард байр захиалж, нийт 70 сая төгрөг өгсөн. Би одоо гурван хүүхэдтэй. Хүүхдүүдээ орхиод Солонгост гурван жил ажиллаж, хөдөлмөрлөж олсон мөнгөө алдчихаад сууж байна. Эхний жил нь түрээсийн байраар явлаа. Хоёр дахь жил нь амьдрал улам хүндэрсэн. Ингээд гурав дахь жил ч өнгөрлөө. Гэвч байр ашиглалтад орсонгүй. Өмнө нь байсан оффис нь хүртэл алга болчихсон. Гурван жил хүлээлээ. Одоо надад энэ байранд орно гэсэн итгэл алга. Үр хүүхдүүдээ дагуулж түрээсийн байраар явахаа больё. Зүгээр л мөнгөө буцаагаад авмаар байна.

Иргэн 2:

-Анх жүжигчин Батаагийн сурталчилгааг лайваар харсан. Бэлэн төлөлтөөр захиалгыг 100 хувь төлбөл метр квадрат нь 1.4 сая гэхээр нь өгсөн. Гэвч одоог хүртэл юу ч баригдсангүй. Барих компанид нь шаардлага тавихаар удахгүй хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг. Бидний өгсөн мөнгө яасан бэ гэхээр арматурынхаа төмөрт хулхидуулсан, одоо ямар ч мөнгөгүй болсон гэх тайлбарыг өгөөд байгаа. 

 

 

Иргэн 3:

-Захиалга өгөөд хоёр жил өнгөрлөө. Гэтэл одоо хүртэл юу ч баригдаагүй. Бид ухчихсан нүх хараад сууж байна. Цагдаагийн байгууллагад хандсан ч хариу, шийд өгөөгүй. Тиймээс эцсийн шийдвэр нь өлсгөлөн зарлах арга хэмжээ болж байна. 

Би дөрвөн хүүхдээ хаяад энд долоо хонож байгаа. Одоо надад орон гэр алга. Элэг бүтэн сайхан амьдарна гэж бодтол их хэмжээний мөнгөөр хохирч, нөхрөөсөө салж, өрх толгойлсон ээж болоод сууж байна. Хүнийг ингэж луйвардчихаад ямар ч хариуцлага хүлээгээгүй. Сүүлдээ миний хүүхдийг хүртэл сургуульд явах хүсэлгүй болгож байна. "Ээжээ би мөнгө олъё, та хүрээд ирээч ээ" гэж байна. Бид ийм амьдралыг хүсээгүй. Мөнгө ч үгүй, гэр орон ч үгүй, хоосон газар хараад долоо хоног уйллаа. 

Иргэн 4: 

-Миний хувьд 125 сая төгрөг өгсөн. Одоо эхнэртэйгээ хамт түрээсийн байранд амьдарч байна. Цалингийн зээл, түрээсийн байр, машины лизингээ төлнө. Залуус бидний мөрөөдөл байр, машин л болчихоод байна. Гэтэл мөнгөө залилуулаад зээлээс зээлийн хооронд амьдарч байгаа.

Энэ байранд орох итгэл төрж, захиалга өгсөн шалтгаан нь олны танил, жүжигчидтэй холбоотой. Манай уран бүтээлчид олон нийтийн танил хүмүүс биднийг харж байгаа байх. Жүжигчин Батаа, Аглуу сурталчилгаанд нь орж байсан. Тэднийг хараад л итгэл төрсөн. Жүжигчин Батаагийн сурталчилгааг үзээд энд захиалга өгсөн гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • LOAN OFFER (127.0.0.1)
    Хувийн бизнесээ эхлүүлэхийн тулд танд зээл хэрэгтэй юу? Та орлого багатай тул орон нутгийн банк болон бусад санхүүгийн байгууллагаас зээл авахад хүндрэлтэй байна уу? 0.98% бага хүүтэй зээлийн хариулт энд байна. ACCOUNTOFFICIALCOOPERATION@PROTON.ME хаягаар бидэнтэй холбогдоно уу.
    2024 оны 06 сарын 20 | Хариулах
  • Цэк (127.0.0.1)
    Олны танил хүн гэж худлаа ярьдаггүй бурхан биш шүү дээ ална даа эд нар ер нь сурчилгаанд оролцсон хүмүүс бас хууран мэхлэгчид бх магадлал өндөр
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Olnii tanil aldartnuud yund humuusiig urialah gj bgagaa nyagtalj bmaar yum ted ch yahav munguu avaad yavaad ugnu tedniig harj itgel unemshil torson humuus hohirood ulddeg shde hadgalamj zeeliin horshoo yag tegsen shde
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • бах (127.0.0.1)
    энэ хүмүүсийн мөнгө төгрөгийг луйварддаг этгээдүүдийг хатуухан шийтгэдэг болмоор юм маш олон хүний амьдралыг үрж байна.
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    Оркууд байр сав, орон зайгаа бэлдээгүй юм бж 4 хүүхэд гаргана гэнээ таарсан амьтад!
    2024 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (127.0.0.1)
    3,4 хорооллын 10 хороо бичилд баригдаж буй * Хөх Сувд хотхоны 805р блокын байрыг жүжигчин Цоожоо рекламдаад байсан. Одоо тэр байр бас ажил нь зогссон. Олон хүмүүс хохирч байна.
    2024 оны 05 сарын 06 | Хариулах
  • Иргэн (127.0.0.1)
    цагдаа л ийм юман дээр мөрөөрөө урдах ажлаа хиичих хэрэгтэй шдээ бэлтэс мөрөн энэ гээд л байнга залилхюан гараад шийдэх гэж 10 жил шахуу юм болох юм
    2024 оны 05 сарын 06 | Хариулах
    • Заасс тэр ч юу юм
      Заасс тэр ч юу юм
      2024 оны 05 сарын 06
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Том Круз “Хүндэт Оскар” шагналын эзэн боллоо 24 мин Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо 25 мин Махачев UFC-ийн аваргын тулаанаа Цагаан ордонд хийхийг хүсчээ 28 мин Гашуунсухайт–Ганцмодын боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эрчимжив 29 мин Төв Азийн аюулгүй байдлын үзэл баримтлалыг батлав 31 мин Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina” нээгдлээ 32 мин Ноос, ноолуурын салбарын нэмүү өртгийг өсгөвөл жилд 1 тэрбум ам.долларын орлого олох боломжтой 34 мин БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дор авах боломжтой боллоо 37 мин Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга зарчим, нээлттэй байдалд суурилах ёстой 39 мин Хар тамхи, хүн худалдаалах зэрэг хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ 40 мин Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчдийн форум амжилттай боллоо 2 цаг 47 мин Д.Будзаан: “365 анхаарч, хайрлая” аянаар хүүхдийг хорт зуршлаас хамгаална 2 цаг 48 мин Томуу, томуу төст өвчний тохиолдол өмнөх 7 хоногоос өсжээ 2 цаг 49 мин “Silk Way Star” шоуны финалын шилдгүүд тодорлоо 2 цаг 50 мин Газрын харилцааны бүх үйлчилгээг бүрэн цахимжуулна 2 цаг 52 мин “Honda”-гийн 832 спорт машины парад Гиннесийн амжилт тогтоов 2 цаг 54 мин Хашима – Японы мартагдсан вант улс 4 цаг 37 мин Сурагчид анхны тусламжийн практик сургалтад хамрагдлаа 4 цаг 41 мин Улаанбаатар хотын хөрсөнд хүнд металлын бохирдол нэмэгдсээр байна 4 цаг 42 мин Мөстсөн хөргөгч, хөлдөөгч цахилгаан зарцуулалтыг 5%-иар нэмэгдүүлдэг 4 цаг 45 мин
iИх уншсан
АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Ирээдүй рүүгээ буцаад! Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт ... Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг...
Top