x

Байдены буруу хэлснийг Цагаан ордон дөрвөн сарын хугацаанд 148 удаа олон нийтэд залруулжээ

2024  оны эхнээс Цагаан ордны олон нийттэй  харьцах асуудал хариуцсан  ажилтнууд ерөнхийлөгч Жо Байдены  алдаатай хэллэгийг наад зах нь 148 удаа засч залруулж байсныг Daily Caller порталын албан ёсны арга хэмжээний  бичлэгийг  судлан үзээд олж тогтоожээ. 

Цагаан ордоноос ерөнхийлөгчийн хэлсэн үг мөн асуултад хариулсан бичлэгийг заавал нийтэлдэг. Олон нийттэй харилцах албаны ажилтнууд  тэнд гарсан алдааг залруулж,  эсвэл Байдены хэлснийг  Цагаан орны бодлоготой нийцүүлэхээр үгүй бол бодит байдалд тааруулахаар засч янзалж байна.  Зарим тохиолдолд Байден  үнэн хэрэгтээ юу хэлснийг  өөрчлөн  шууд эсрэг санаа бодлыг гаргахаар өөрчилж байжээ.

«Нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 24 хүртэлх хугацаанд  хэлсэн албан ёсны үг, сэтгүүлч нартай уулзсан зэргийн 118 мэдэгдлийг Цагаан ордон албан ёсны болгон өөрчилж байжээ. Энд ерөнхийлөгчийн нийтэд  сонсогдохоор  хэлсэн үгийг наад зах нь 148 удаа залруулсан байв» гэж уг портал дөрөвдүгээр сарын 29-ний нийтлэлдээ өгүүлжээ.

Зарим өөрчлөлт нь хүний нэр,  хэрэг явдлын он сар, байгууллагуудын нэрийг өөрчилсөн бол нөгөө нэг тохиолдолд нь Байдены мэдэгдлийн санааг гаргахаар үйл үгийг нь өөрчилжээ. Мөн шинэлэгдсэн бичлэгт тэр хэлэх ёстой байсан гэсэн  гэхдээ огт хэлээгүй үгийг оруулсан байна.

«Татгалзаж байсан ч Америкийг аврах миний төлөвлөгөөний буянаар яг тэр цаг хугацаанд бүх америкчууд  [бүгд найрамдахчууд] санал өгөн бид бүхий л түүхэндээ аюулгүй байдлын томоохон хөрөнгө оруулалтыг хийлээ гэж би нэмэн хэлмээр байна» гэсэн бщууд бичлэгт  тэр бүгд найрамдахчуудын оронд бүх америкчуудыг хамруулан үндэстэндээ хандсан үгэнд хэлжээ.

«Бид чин шударга байх ёстой: ардчиллын аюул хамгаалагдах  ёстой [ялагдсан байх]» гэж АНУ-ын байдлын талаах илтгэлдээ Байден  аюулыг «ялахын»  оронд «хамгаалах» санал дэвшүүлэв.

Наана даа нэг тохиолдолд Цагаан ордон Байдены хэлснээс огт өөр  шууд бичлэгийг  нийтэлсэн байв.

Дөрөвдүгээр сарын арга хэмжээн дээр  Байден өөрийн телесуфлераас “завсарлага авах» гэсэн үгийг нэмэрлэн хэлжээ. Цагаан ордоны  эхний бичлэгт тэр үг байгаагүй зөвхөн  «(гаргацгүй)» гэсэн байв. Стенограммын шинэчлэгдсэн хувилбарт «завсарлага авах», «(гаргацгүй)» хоёр үг заагдсан байв.

«Ард түмээн, цаашид бид юу хийж болохыг төсөөлөөд үз дээ. Дахиад дөрвөн жил... Завсарлга авах» гэж АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн эдийн засгийн бодлогоо тайлбарлахдаа  хэлжээ. Өөрийн улс төрийн лидэрийнхээ  ээлжит алдааг цугларсан олон тэр даруйд нь ойлгосонгүй.

Гуравдугаар сарын 1-нд  тэр Жоржа Мелонийг  Цагаан ордонд хүлээн авахдаа Газын зурвасын хүн ам хүнд байдалд байгааг ярилцсан юм.  Тэр хэлэхдээ АНУ  ойрын өдрүүдэд  Иордон болон бусад орнуудын найз нөхөдтэйгээ Украинд агаараар тусламж хүргэхэд туслахаар нэгдэнэ гэжээ. Хожим түүнийг нь Үндэсний аюулгүй байдлын  стратегийн холбооны зохицуулагч Жон Кирби  Газад хүргэх тусламжийг Украин болгон андуурлаа гэж  хүлээн зөвшөөрчээ.

Хоёрдугаар сард Байден 2017 онд таалал төгссөн Германы канцлер  Гельмут Кольтой ярилцлаа гэв.  Дараа нь Макроныг 1996 онд  нас барсан Франсуа  Миттеранаар орлуулан ярьж байв.

Дөрөвдүгээр сарын 17-нд тэр сэтгүүлч нартай ярилцахдаа еврейн улсын Хайфа  хот руу довтлохыг Израильд хориглосон байв.

Өдгөө 81 настай Жо Байден америкийн түүнд хамгийн өндөр настай Ерөнхийлөгч юм. Түүний эрүүл мэндийн байдал америкчуудыг  нэлээдгүй түгшээж байна. Сүүлийн үед тэр хэлэх үгээ үе үе мартахын зэрэгцээ хоосон газартай гар барих гээд байдаг. Түүний мэдрэл муудсан гэж америкчууд  үзэх нь их болжээ.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • бахр (127.0.0.1)
    америкчууд ийм орон гаран болчихсон юмыг ерөнхийлөгчөөр байлгаад байх юм сонин юм
    2024 оны 05 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 5 цаг 38 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 5 цаг 40 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 5 цаг 42 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 5 цаг 44 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 5 цаг 45 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 5 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 8 цаг 6 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 8 цаг 6 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 8 цаг 8 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 8 цаг 8 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 8 цаг 9 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 9 цаг 32 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 9 цаг 34 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 9 цаг 36 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 9 цаг 37 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 9 цаг 38 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 9 цаг 55 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 9 цаг 58 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 9 цаг 58 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 11 цаг 44 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top