x

Парисын олимпыг англи хэлний нөлөө багатайгаар зохион байгуулахыг уриалав

Өнгөрсөн пүрэв гаригт Франц улсын парламентын доод танхим Парис 2024 зуны олимпын наадмын зохион байгуулагчид, тамирчид, дасгалжуулагчид, сэтгүүлчдэд харилцаандаа франц хэлийг түлхүү хэрэглэхийг уриалсан тогтоол баталжээ.

Өөрөөр хэлбэл тус улсын хууль тогтоогчид энэ зун тохиох олон улсын томоохон арга хэмжээг англи хэлний ноёрхлоос ангид байлгах хүсэл сонирхлоо ийм аргаар илэрхийлсэн байна.

Тогтоолыг санаачилсан консерватив улс төрч Анни Женевар “Олимпын Наадам манай хэлний нөлөө суларсныг батлан харуулах үйл явдал болох гэж байна” хэмээн бусад гишүүдэд анхааруулжээ.

Францын эрх баригчид олон жилийн турш Англи хэлний нөлөөнд автахаас болгоомжилж, өөрийн хэл соёлыг дотооддоо болон гадаадад түгээн дэлгэрүүлэхийн төлөө тэмцсээр ирсэн түүхтэй.

Тус улсын Academie Francaise нэртэй байгууллага гурван зууны турш англи нэр томьёо, үг хэллэгийг франц хэл рүү орчуулсан толь бичгийг төрийн дэмжлэгтэйгээр хэвлүүлж ирсэн байдаг.

1994 онд парламент Тубоны Хууль нэртэй франц хэлийг хамгаалах хууль баталсан юм. Энэ хуульд зар сурталчилгаа, барааны тэмдэг, хайрцаг сав зэрэгт зөвхөн франц хэл хэрэглэхийг заасан байдаг.

Радио өргөн нэвтрүүлгээр цацагдах дууны 40-өөс дээш хувь франц  дуу байхыг бас тусгажээ.

Пүрэв гарагийн тогтоолыг Францын эрх баригч центристүүд болон баруун жигүүрийн гишүүд дэмжсэн бол зүүн жигүүрийнхэн эсэргүүцсэн байна.

Парисын Олимпыг тойрсон хэлний маргаан үүнээс өмнө эхэлсэн юм.

Тухайлбал долдугаар сарын 26-ны нээлтийн арга хэмжээнд Мали гаралтай Францын R&B од Аяа Накамура дуулах болсон тухай цуурхал тарсан нь бас хэлтэй холбоотой асуудал үүсгэжээ.

Франц хэлтэй ертөнцийн хамгийн том од гэгддэг тэрбээр франц, араб, баруун Африкийн хэлний үгсийг хольж дуулдаг юм.

Түүнийг хэт барууны улс төрч Марин Ле Пэн “франц хэлийг завхруулагч” хэмээн шүүмжилснийхээ төлөө арьс өнгөөр ялгаварлах үзэлтэн гэгдэж байсан удаатай.

Орчин үеийн олимпын наадмыг 19 дүгээр зууны сүүлээр Францын язгууртан Пьер де Кубертин санаачилж байсан юм.

Анхны Олимпын наадмын албан ёсны хэл франц байсан бол сүүлд англи хэл нэмэгдсэн юм.

Олон Улсын Олимпын Хорооны ерөнхийлөгчөөр одоо Германы туялзуур жадны тамирчин асан Томас Бах ажилладаг. Тэрбээр сайн франц хэлтэй ч гадаадын сэтгүүлчидтэй харилцахдаа англи хэлээр ярьдаг.

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Маргааш “Автомашингүй өдөр”-өөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй саяхан Маргааш Улаанбаатарт “Автомашингүй өдөр-2025” болно 3 мин Монголын өсвөрийн жүдочид ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртэв 5 мин Беларус 52 улс төрийн хоригдлыг суллаж, “Белавиа”-гийн хоригийг цуцалжээ 7 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан МАН-ын даргад нэр дэвшинэ 11 мин ЕБС-ийн сургуулиуд коридороо анги болгож, сурагчид стандарт бус ширээ сандал дээр сууж байна 11 мин Номын баяр ирэх долоо хоногт нээлтээ хийнэ 1 цаг 12 мин Мексикийн татварын төлөвлөгөөнд хариу үзүүлнэ гэж Хятад анхааруулж байна 1 цаг 24 мин “Улаанбаатар Амазонс” баг Азийн эмэгтэйчүүдийн лигт анх удаа оролцоно 1 цаг 48 мин Албанид хиймэл оюун ухаантай сайдыг томилжээ 2 цаг 57 мин Иргэд, тариаланчдад сэрэмжлүүлэг: Нойтон цас, бороо орж халтиргаа гулгаа үүсэх магадлалтай 3 цаг 21 мин 9/11-ний халдлагад амь үрэгдэгсдийг дурсаж, нэг минут чимээгүй зогслоо 3 цаг 46 мин Н.Энхбаяр: 16 жилийн нүүрсний гэрээ Монголд 10 тэрбум ам.долларын алдагдал авчирна 3 цаг 53 мин Бразилын Ерөнхийлөгч асан Жаир Болсонаруд 27 жил 3 сарын ял оноолоо 4 цаг 8 мин Алтны ханш цаашид ч өсөх төлөвтэй 4 цаг 31 мин Богдхан уулын төрийн тахилга өргөн дэлгэр боллоо 4 цаг 36 мин “Улсын эх дагина Дондовдулам” үзэсгэлэн Богд хааны ордонд нээгдэнэ 4 цаг 38 мин 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 21 цаг 33 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 21 цаг 53 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 21 цаг 57 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 8... Ахмад настны эрхийг хамгаалах Улаанбаатарын уриалга батлагдл... Архангайд БНСУ-ын иргэн осолдож нас баржээ Хөвсгөл аймагт гарсан тарваган тахлын голомт өргөжих магадла... “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюу... Ерөнхий сайд тариалан эрхлэх шийдвэрийг шуурхай гаргахыг хүс... Австралийн амбан захирагч гэж хэн бэ? Дорнын эдийн засгийн чуулга уулзалтаас хийн хоолойн төсөлд а...
Top